SocialPay

Дижитал банк

ХАМГИЙН УХААЛАГ ДИЖИТАЛ ҮЙЛЧИЛГЭЭ SOCIALPAY

Монголын анхны дижитал хэтэвч SocialPay аппликэйшн банк санхүү, төлбөр тооцооны үйлчилгээг илүү ойроос, хурдан шуурхай авах боломжийг танд олгоно.
7(1)

So smart SOCIALPAY

Бүх төрлийн төлбөр тооцооны цогц үйлчилгээг зөвхөн нэг аппликэйшнээс авах илүү УХААЛАГ, илүү хурдан, илүү дэвшилтэт шийдлүүдийг багтаасан SocialPay 3.0 хувилбарыг танилцуулж байна.

1(1)(1)
2(1)
3(1)
4(1)
5(1)
6(1)

Таны өдөр тутмын амьдралыг хялбарчлах технологийн дэвшилтэт шийдлүүдэд тулгуурласан SocialPay 3.0-ийн УХААЛАГ боломжуудаас онцлон дурдвал:

  • Бүх банкны карт холбох

  • Бүх банкны данс руу шилжүүлэг хийх

  • QPay ашиглан төлбөр төлөх

  • Дуу хоолойгоороо гүйлгээ хийх

  • Аппликэйшний өнгө өөрчлөх

  • ATM-с бэлэн мөнгө авах

  • Зээлийн эрхтэй виртуал карт идэвхжүүлэх

  • Visa, Master, UnionPay, American Express хамгийн олон төрлийн виртуал карт идэвхжүүлэх /Картын хураамж: 0₮/

  • Iwatch дээр SocialPay гүйлгээ хийх

  • “Лояалти” цэсээс Голомт банкнаас хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрүүдийн мэдээллийг авах

  • Mini app цэсээр бүх төрлийн хэрэглээний төлбөр болон онлайн худалдааны төлбөр төлөх

  • Umoney карт цэнэглэх

  • Umoney карт цэнэглэх

  • Зайнаас унших NFC технологи ашиглан гүйлгээ хийх

  • Монгол, Англи, Хятад хэлээс сонгон ашиглах

sp qr(2)

SocialPay аппликэйшн татах:

 

App Storeapple-2 Google Playgoogle-2 AppGalleryhuawei-icon
  • Үйлчилгээний хураамж 0 төгрөг
    Гүйлгээний шимтгэл 0 төгрөг
    Банк хоорондын гүйлгээний шимтгэл 200 төгрөг
    Өдрийн гүйлгээний лимит 5,000,000 төгрөг
    Хэрэв онлайнаар харилцагчаар бүртгүүлсэн бол 100,000 төгрөг
    1 удаа гүйлгээ хийх доод лимит 100 төгрөг
    Гүйлгээний нууцлал 4 оронтой нууц үг, хурууны хээ
    Ажиллах горим 24/7

     

    • Нууцлалын бодлоготой ЭНД дарж танилцана уу.
    • Бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөрдөгдөх ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.
    • Apple Pay ашиглах заавартай ЭНД дарж танилцана уу.
    • Андройд үйлдлийн системтэй гар утсанд NFC гүйлгээ хийх заавартай ЭНД дарж танилцана уу.
  • Бүртгүүлэх сонголтыг хийж зааврыг дагана:
    • Та интернэт банкны эрхтэй бол SocialPay аппликэйшний “Нэвтрэх” хэсгээр орж интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан шууд ашиглах боломжтой.
    • Хэрэв та интернэт банкны эрх нээлгэж амжаагүй эсвэл Голомт банкны харилцагч биш бол SocialPay аппликэйшний “Бүртгүүлэх” хэсгээр орж мэдээллээ бөглөн SocialPay аппликэйшнийг онлайнаар нээх боломжтой.

     

    Санамж:
    • Хэрэв танд бусдаас ирсэн мөнгө, нэхэмжлэх хүлээгдэж байгаа бол SocialPay аппликэйшнд нэвтрэхэд автоматаар танд ирэх болно. Мөн таны утасны дугаарт мессэжээр мэдэгдэл ирнэ.
    • Social Pay гэж юу вэ?

      Банкны үйлчилгээг илүү ойроос, хурдан шуурхай авах боломжийг харилцагчдад олгосон технологийн дэвшилтэт шийдлүүдийн нэг нь Монголын анхны дижитал хэтэвч SocialPay аппликэйшн юм.

    • Хэрхэн бүртгүүлэх вэ?

      SocialPay аппликейшнийг гар утсан дээрээ татаж авна. Бүртгүүлэх сонголтыг хийж зааврыг дагана. Голомт банкны интернэт банктай харилцагч бол интернэт банк үйлчилгээний эрхээ ашиглан нэвтрэх; Хэрэв Голомт банкны харилцагч болж амжаагүй бол банкны салбарт нэг удаа очиж бүртгэл хийлгэнэ.

    • Хэрхэн аппликэйшндээ нэвтрэх вэ?

      • Интернэт банктай бол интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгээрээ нэвтэрнэ.

      • SocialPay-д бүртгэлтэй утасны дугаар болон тус дугаарт ирсэн OTP кодыг оруулан нэвтэрнэ.

    • Утасны дугаар, дансны дугаар зэрэг мэдээллээ яаж өөрчлөх вэ?

      SocialPay аппликейшн руугаа нэвтрэн орж “Тохиргоо” хэсгээс сонгон мэдээллээ шинэчлэх боломжтой.

    • Сошиал пин гэж юу вэ?

      Гүйлгээ хийх үед ашиглагдах 4 оронтой тоо. Уг кодыг харилцагч өөрөө үүсгэнэ. Таны мэдээлэл, гүйлгээний нууцлалыг хангах хэрэгсэл тул бусдад задалж болохгүй. Мөн утсан дээрээ өөрөөсөө бусад хүний биометрик мэдээллийг бүртгүүлэхгүй байхад анхаарна уу.

    • Сошиал пин блокоо хэрхэн гаргах вэ?

      Интернэт банкны SocialPay 3.0 тохиргоо гэсэн цэсээр орж pin блок гаргах болон pin кодоо сэргээх боломжтой.

    • Дансны хуулга, сүүлд хийгдсэн гүйлгээний мэдээллээ яаж харах вэ?

      Та интернэт банк, смарт банк үйлчилгээнд нэвтрэн сошиал дансныхаа орлого зарлагын мэдээллийг дэлгэрэнгүйгээр харж болно.

      SocialPay үйлчилгээний баруун дээр байрлах гүйлгээний түүх цэсээр дамжуулан гүйлгээ хийсэн хүмүүсийн жагсаалтаас харах боломжтой бөгөөд та хүн тус бүрийг сонгож, тухайн хүнтэй үүсгэсэн төлбөр тооцооны харилцаагаа дэлгэрэнгүй харах боломжтой.

    • Нэхэмжлэл илгээхэд гүйлгээний лимит байгаа юу?

      Гүйлгээний лимит байхгүй. Харин та 1 удаадаа хамгийн багадаа 100₮, хамгийн ихдээ 5 сая ₮-ийг нэхэмжлэх боломжтой.

    • Нэхэмжлэхийг хэдэн хүн рүү илгээж болох вэ?

      Хамгийн ихдээ 10 хүн рүү зэрэг нэхэмжлэх илгээх боломжтой. Бүх хүнээс ижил дүнгээр буюу тогтмол дүнгээр нэхэмжлэх боломжтой бөгөөд хүн тус бүрд ялгаатай дүн оруулж болохгүй

    • Утасны дугаар мөнгө шилжүүлэхэд тухайн хүнийхээ мэдээллийг хадгалсан байх шаардлагатай юу?

      Шаардлагагүй. Утасны дугаарыг бичиж оруулах эсвэл тогтмол шилжүүлдэг хүмүүсийн нэрсээсээ сонгон шууд гүйлгээ хийх боломжтой.

    • Нөгөө хүнийхээ дансны дугаарыг мэдэж байвал мөнгө шилжүүлж болох уу?

      Гүйлгээ хийхдээ тухайн хүлээн авагчийн банк болон дансны дугаарын мэдээллийг оруулан гүйлгээ хийх боломжтой. Банк хоорондын гүйлгээний шимтгэл 200₮ байна.

    • Утсаа алдсан тохиолдолд миний дансыг гадны этгээд ашиглах боломжтой юу?

      Боломжгүй, бусад этгээд таны утас руу нэвтэрсэн ч, гүйлгээ хийхийн тулд зөвхөн таны мэдэх 4 оронтой пин кодыг оруулах эсвэл хурууны хээгээр тухайн гүйлгээг баталгаажуулах шаардлагатай болно. Та утсаа алдсан бол, өөр утаснаас үйлчилгээндээ дахин нэвтрэн, сошиал пин кодоо дахин шинэчлэх арга хэмжээ авснаар гадны этгээд таны данснаас гүйлгээ хийх боломжийг бүрэн хааж болно.

      Мөн та дугаараа яаралтай сэргээж, өөр дээрээ авснаар өөрт тань ирсэн гүйлгээний мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

    • Гадаад улсын иргэн онлайнаар бүртгүүлж болох уу?

      Болохгүй. Онлайн сувгуудаар зөвхөн Монгол улсын иргэд харилцагчаар бүртгүүлэх боломжтой. Гадаад улсын иргэн салбарт хандан интернэт банк нээлгэж тус эрхээрээ SocialPay руу нэвтрэн орох боломжтой.

  • Нууцлалын бодлого

    SocialPay аппликэйшн нь таны хувийн мэдээллийг хүлээн авч боловсруулдаг боловч манай аппликейшн нь Монгол банкны холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлдэг болно.

    • Харилцагч нь бүртгэлээ устгуулах болон хэрэглэгчийн нууцлалын асуудлаар санал хүсэлт гаргах боломжтой. Харилцагч салбар руу хүсэлт гаргаснаар SocialPay аппликэйшн сувгийг хаалгаж, хандах боломжгүй болгох эрхтэй.
    • SocialPay аппликэйшн нь таны хувийн мэдээлэлд хандахдаа өгөгдөл боловсруулах холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөж, холбогдох хууль тогтоомжийн дагуу өгөгдөл боловсруулахад зохих эрх зүйн үндэслэл бий эсэхийг баталгаажуулдаг. Мөн аппликэйшн дээр хувийн мэдээллийг цуглуулдаггүй, задруулдаггүй болно.
    • SocialPay аппликэйшн нь хэрэглэгчдэд илүү хурдан, хэрэглэхэд хялбар, чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд дараах зөвшөөрлийг тодорхой асуудаг. Эдгээр нь байршил, сүлжээ, камер, болон биометрикийн эрхүүд батгана.
    • Харилцагч хүссэн үедээ үйлчилгээг цуцалж болно.
    • SocialPay аппликэйшн нь хувийн мэдээллийг нууцаар, цуглуулсан зорилгоос хэтрүүлэн, эсвэл үндэслэлгүй байдлаар цуглуулж ашигладаггүй.
    • SocialPay аппликэйшн нь мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хангах технологид (HTTPS, AES-256 шифрлэлт) тулгуурлан хэрэглэгчийн мэдээллийг найдвартай боловсруулж үйлчилгээ үзүүлдэг.
    • SocialPay аппликэйшн нь харилцагчийн хувийн мэдээллийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллагад дамжуулдаггүй болно.
    • SocialPay аппликэйшн нь харилцагчийн хувийн мэдээллийг зардаггүй болно.
    • SocialPay аппликэйшн нь үйлчилгээгээ сайжруулах зорилгоор харилцагчийн сервис лог, хувийн мэдээлэл болон биометрик датануудыг зар суртчилгаа, маркетингийн зорилгоор ашигладаггүй болно.
    • SocialPay аппликэйшн нь гуравдагч талын төлбөр тооцоотой холбоотой үйлчилгээг хийхдээ харилцагчийн гүйлгээ баталгаажуулалтын мэдээлэл болон хувийн мэдээллийг дамжуулдаггүй болно. Шаардлагатай бол нууцлалын технологи ашиглан харилцагчийн зөвшөөрлийн дагуу дамжуулах боломжтой.
    • SocialPay аппликэйшн нь харилцагчийн байршлын эрхийг ямар нэгэн дата анализ болон маркетингийн зорилгоор асуудаггүй болно.

    Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ