Нууцлалын бодлого

SocialPay аппликэйшн нь таны хувийн мэдээллийг хүлээн авч боловсруулдаг боловч манай аппликейшн нь Монгол банкны холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлдэг болно.

  • Харилцагч нь бүртгэлээ устгуулах болон хэрэглэгчийн нууцлалын асуудлаар санал хүсэлт гаргах боломжтой. Харилцагч салбар руу хүсэлт гаргаснаар SocialPay аппликэйшн сувгийг хаалгаж, хандах боломжгүй болгох эрхтэй.
  • SocialPay аппликэйшн нь таны хувийн мэдээлэлд хандахдаа өгөгдөл боловсруулах холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөж, холбогдох хууль тогтоомжийн дагуу өгөгдөл боловсруулахад зохих эрх зүйн үндэслэл бий эсэхийг баталгаажуулдаг. Мөн аппликэйшн дээр хувийн мэдээллийг цуглуулдаггүй, задруулдаггүй болно.
  • SocialPay аппликэйшн нь хэрэглэгчдэд илүү хурдан, хэрэглэхэд хялбар, чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд дараах зөвшөөрлийг тодорхой асуудаг. Эдгээр нь байршил, сүлжээ, камер, болон биометрикийн эрхүүд батгана.
  • Харилцагч хүссэн үедээ үйлчилгээг цуцалж болно.
  • SocialPay аппликэйшн нь хувийн мэдээллийг нууцаар, цуглуулсан зорилгоос хэтрүүлэн, эсвэл үндэслэлгүй байдлаар цуглуулж ашигладаггүй.
  • SocialPay аппликэйшн нь мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хангах технологид (HTTPS, AES-256 шифрлэлт) тулгуурлан хэрэглэгчийн мэдээллийг найдвартай боловсруулж үйлчилгээ үзүүлдэг.
  • SocialPay аппликэйшн нь харилцагчийн хувийн мэдээллийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллагад дамжуулдаггүй болно.
  • SocialPay аппликэйшн нь харилцагчийн хувийн мэдээллийг зардаггүй болно.
  • SocialPay аппликэйшн нь үйлчилгээгээ сайжруулах зорилгоор харилцагчийн сервис лог, хувийн мэдээлэл болон биометрик датануудыг зар суртчилгаа, маркетингийн зорилгоор ашигладаггүй болно.
  • SocialPay аппликэйшн нь гуравдагч талын төлбөр тооцоотой холбоотой үйлчилгээг хийхдээ харилцагчийн гүйлгээ баталгаажуулалтын мэдээлэл болон хувийн мэдээллийг дамжуулдаггүй болно. Шаардлагатай бол нууцлалын технологи ашиглан харилцагчийн зөвшөөрлийн дагуу дамжуулах боломжтой.
  • SocialPay аппликэйшн нь харилцагчийн байршлын эрхийг ямар нэгэн дата анализ болон маркетингийн зорилгоор асуудаггүй болно.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ