Бид банкны бүтээгдэхүүн болон үйлчилгээний суваг бүрт харилцагчийн эерэг замналыг бий болгох, чанарыг нэмэгдүүлэх, харилцагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэн Харилцагч Төвтэй Банкны Бодлогыг үйл ажиллагаандаа эрхэмлэн ажиллаж байна.
1. Банк бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хурдтай, чанартай, мэргэжлийн түвшинд хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлж харилцагчид эерэг туршлагыг нэмэгдүүлэн ажиллана.
2. Банк бүтээгдэхүүн үйлчилгээг инновацлаг шийдлээр хөгжүүлэн харилцагчид бүхий л цаг хугацаанд хүргэдэг байна.
3. Банк харилцагчийг нас хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал үүслээр ялгаварлалгүй харилцагч бүртэй эрх тэгш харилцаж шударга ёс зүйтэй ажиллана.
Бид харилцагчийн туршлагыг банкны бүх бүтээгдэхүүн үйлчилгээнд хэмжин, бүтээгдэхүүний замналыг бүрэн тодорхойлж харилцагчид алдаагүй чанартай бүтээгдэхүүн хүргэхэд анхаарч ажилладаг.
Голомт банкны биет болон биет бус үйлчилгээний сувгууд нь харилцагчид үйлчилгээг хүргэхдээ “Харилцагч төвтэй” стратегийг баримтлан ЧАНАРТАЙ, ХУРДТАЙ, МЭРГЭЖЛИЙН түвшинд хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлэхээс гадна Голомт брэндийг тодотгосон нүүр царай, дуу хоолой, тав тухтай, эерэг орчинг бүрдүүлэн ажилладаг.
Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.