banker
png2021
png2022

"Монгол Улсын Шилдэг Банк"

Банкны танилцуулга

Голомт банк нь 1995 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг “Бодь интернэшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүддээ өндөр түвшинд хүргэн ажиллаж байна. Эх орны хөгжлийн түүчээ, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг Голомт банк нь Монголын ууган арилжааны банкнуудын нэг юм.

bank zurag
Алсын хараа

Дэлхийн жишиг Монголын банк

Эрхэмсэг оршихуй

Хөгжлийн Голомт

j-4-e1593749797528

Анхдагч банк

Голомт банк нь байгуулагдсан цагаасаа хойш Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмсэн, олон шинэ алхмуудыг хийж, дэвшилтэт, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлсээр ирсэн. Үүнд:

  • Олон улсын төлбөрийн картын систем
  • Интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, явдаг АТМ
  • Мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ
  • Хосолсон валют бүхий Dual Currency карт
  • БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа нэвтэрсэн UnionPay юанийн карт
  • Ухаалаг утсанд суурилсан банкны аппликэйшн болох Смарт банкны үйлчилгээ
  • American Express®Goldcard, American Express®Greencard
  • Харилцагч өөрийн амьдралын хэв маяг, санхүүгийн хэрэгцээнд нийцүүлэн сонгох боломжтой Сонгодог карт
  • Монгол Улсын 2016 оны шилдэг инновац нэвтрүүлэгч онцлох энтрепренерээр өргөмжлөгдсөн Зэс кредит карт, дараа төлбөрт Ган карт
  • Дэвшилтэт технологид суурилсан финтек бүтээгдэхүүн болох SocialPay дижитал хэтэвч зэрэг шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг эрхэм харилцагчдадаа хүргэн ажиллаж байна.

Голомт банк дэвшилтэт технологийг салбартаа түүчээлэн нэвтрүүлдгийнхээ хувьд ухаалаг утас ашиглан нэг минутын дотор зээл авах технологийг 2019 онд анхлан үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр харилцагчдын цаг завыг хэмнэсэн ухаалаг шийдэл болов.

Олон улсын үнэлгээ

moody’s

2022.07.26-нд шинэчлэгдсэн

Ангилал “Moody’s” үнэлгээ
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ B3
Төлөв Stable
Эрсдэлийн үнэлгээ-Гадаад валют B3/NP
Эрсдэлийн үнэлгээ-Дотоод валют B2/NP
Зээлжих чадварын суурь үнэлгээ B3
S P global

2022.09.20-нд шинэчлэгдсэн

Ангилал “S&P” үнэлгээ
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ B/Stable/B
Төлөв Stable
Үнэт цаасны үнэлгээ B
Хөрвөх чадварын үнэлгээ B+

Он цагийн түүхэн товчоон

2022 on

2022 он

  • Голомт банк IPO-гоо гаргаж, нээлттэй ХК боллоо.

  • “Кибер аюулгүй байдлыг хангах Парисын харилцан итгэлцлийн уриалга”-д нэгдлээ.

  • CARDZONE картын үндсэн системийг амжилттай нэвтрүүллээ.

  • Шинэ Зеланд доллар /NZD/ валютыг олон улсын төлбөрийн системдээ нэвтрүүлэв.

  • Монгол Улсаас анхлан олон улсын PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн хамтын ажиллагааны гишүүн байгууллагаар элсэв.

  • “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан хэрэгжүүллээ.

Si cart

2021 он

  • Голомт банк өндөр сегментийн харилцагчдад зориулсан “Si” дебит болон кредит картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэв.

  • SWIFT GPI системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэв.  

  • “Шинэ нисэх” болон “Лавай” шинэ салбаруудаа нээлээ.  

  • Турк лира /TRY/ валютыг олон улсын төлбөрийн системдээ шинээр нэвтрүүллээ.  

  • Хейджингийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж шинээр бий болгов.

2020

2020 он

  • Голомт банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиов.

  • "Нээлттэй банк" бодлогын хүрээнд Payment gateway, Corporate gateway, Retail gateway, Government gateway гэсэн 4 төрлийн gateway-ыг бий болгож харилцагчдадаа санал болгож эхлэв.

  • Голомт Капитал ҮЦК-тай хамтран Монголын зах зээлд анх удаа хаалттай бондын банкны баталгааг гаргав.

  • Санхүүгийн цогц боловсрол олгох FINEDU вэбсайт /www.finedu.mn/ болон Монголдоо анхдагч эдийн засгийн судалгааны DUA вэбсайт /www.dua.golomtbank.com/ платформуудыг танилцуулав.

  • Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх
    “Зүрх мартахгүй” төслийг ивээн тэтгэж, албан ёсны хамтрагчаар ажиллав.

2019

2019 он

  • Монголын томоохон бизнесийн байгууллагын 500 шилдэг санхүүчдийг урин, FMC Санхүүгийн форум арга хэмжээг амжилттай зохион байгуулав.

  • Хиймэл оюун ухаан болон шинэ технологид суурилсан шинэчлэгдсэн Интернэт банк, Смарт банкны үйлчилгээг нэвтрүүлэв.

  • Монгол Улсад анх удаа Дата анализ дээр суурилсан “Миний санхүү” үйлчилгээг танилцууллаа.

  • МастерКарт, Виза, Юнионпэй, Американ Экспресс брендийн бүх картууддаа зайнаас унших NFC технологийг нэвтрүүлэв.

  • Хүүхэд залууст зориулсан “The Color” картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэв.

2018

2018 он

  • Онлайн ертөнцөд ашиглах боломжтой пластикгүй Виртуал картыг зах зээлд гаргав.

  • Нийт 7 удаагийн давтамжтай Зайсан цуврал лекц, сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд нийт 2000 орчим харилцагч хамрагдав.

  • “Сонгодог” дебит картыг зах зээлд нэвтрүүлэв.

2017

2017 он

  • Төлбөр тооцоог хөнгөвчилсөн SocialPay дижитал хэтэвч аппликэйшнийг нэвтрүүлэв.

  • Картын дугаар сонгох үйлчилгээ, кредит картын хэсэгчлэн төлөх үйлчилгээг нэвтрүүлэв.

  • МастерКарт алтан дебит, кредит картуудыг зах зээлд шинэчлэн нэвтрүүлэв.

2016

2016 он

  • Монгол улсын томоохон бүтээн байгуулалт болох УБ хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын төслийн барилгын ажлын гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд банкны цогц үйлчилгээ үзүүлэн ажиллав.

  • American Express® Green Card болон Зэс кредит картыг зах зээлд нэвтрүүлэв.

2015

2015 он

  • Монгол улсад анх удаа 100 хувь даатгагдсан компанийн бонд арилжаалагдаж эхлэв.

  • Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк www.edu.golomtbank.com вэбсайтын нээлтээ хийв.

  • “AMERICAN EXPRESS® REWARDS CARD”-ыг харилцагчдадаа зориулав.

2014

2014 он

  • Кастодиан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монголын анхны банк болов.

  • FATCA хуулийг дагаж мөрдөх Монгол улсын анхны арилжааны банк боллоо.

  • Голомт банкны харилцагчдаа Монголд анх удаа интернэт банкаа ашиглан данс суурьтай “Western Union” мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд хамрагдах боломжийг олгов.

2013

2013 он

  • Төлбөрийн картын системээр дэлхийд тэргүүлэгч American Express картыг Монголд анх удаа нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурав.

  • Монгол Улсын Татварын ерөнхий газартай хамтран цахим хэлбэрээр татвараа төлөх цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэв.

  • Ухаалаг гар утсанд суурилсан Монголын хамгийн анхны банк санхүүгийн аппликэйшн СМАРТ БАНК үйлчилгээний 2.0 /хоёр тэг/ хувилбарыг нэвтрүүлэн харилцагчдадаа олон шинэ боломжуудыг бий болгов.

2012

2012 он

  • Германы BHF, Commerz болон БНСУ-ын EXIM банкнуудтай хамтран экспортын санхүүжилт, гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хамтран нэвтрүүлэв.

  • Захиалгат шилжүүлэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.

  • ЖДБ эрхлэгчдэд зориулсан Бизнес төвүүдийг нээв.

2011

2011 он

  • Гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд Голомт банкны нийт ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав.

  • Монголд анх удаа “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэв.

  • Монголд анх удаа “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян”-ыг зохион явуулж 1500 орчим хүн хамрагдав.

2010

2010 он

  • “Тэтгэврийн Ууган Сан”-г үүсгэн байгуулж ажилтнуудынхаа ирээдүйг баталгаажуулав.

  • Онлайнаар хадгаламж нээх үйлчилгээг Монгол Улсад анх нэвтрүүлэв

  • Олон улсын зах зээлд анх удаа China UnionPay юанийн карт нэвтрүүлэв.

2009

2009 он

  • “Төлбөрийн картын ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулав.

  • Галт тэрэг болон онгоцны тасалбарын онлайн захиалгыг Монгол Улсад анхлан нэвтрүүлэв.

  • Мобайл банкны үйлчилгээг нэвтрүүлэв.

2008 on

2008 он

  • EMV чип картыг зах зээлд анхлан нэвтрүүлэв.

  • American Express байгууллагын онцгой эрхт, албан ёсны түнш болов.

  • Үеэс үед үнэ цэнээ үл алдах “Алтны хадгаламж”-ийг гаргав.

2007 on

2007 он

  • “Өөртөө үйлчлэх банк” үйлчилгээг нэвтрүүлж эхлэв.

  • “МастерКарт Платиниум” картыг зах зээлд шинээр гаргав.

  • Интернэт банкны үйлчилгээнд И-Токен шийдлийг нэвтрүүллээ.

2006 on

2006 он

  • Бэлэн мөнгөний машиныг /ATM/ үйлчилгээнд нэвтрүүлэв.

  • “Ногоон зээл”-ийг олгож эхлэв.

  • Банкны бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой “Санхүүгийн супермаркет” үйлчилгээг эхлүүлэв.

2005 on

2005 он

  • Хамгийн өндөр зэрэглэлийн үйлчилгээ, төрөл бүрийн хөнгөлөлтөд хамрагдах эрх бүхий “Виза Платиниум” картыг анх гаргав.

  • Картын төлбөр тооцооны системийг бүхэлд нь шинэчлэв.

  • “Хүүхэд залуучуудын Виза карт”, “Тунгалаг Виза” болон “Толин МастерКарт”-уудыг зах зээлд анх нэвтрүүлэв.

2004 on

2004 он

  • Соронзон туузан нууцал бүхий хадгаламжийн дэвтрийг анх нэвтрүүлэв.

  • Банкны салбаруудаар олгох зээлийн төрлийг нэмэгдүүлэв.

  • SWIFT сүлжээний сайжруулсан хувилбар болох SWIFTNET-д элсэв.

2003 on

2003 он

  • “Алтантүлхүүр” хүүхдийн мөнгөн хадгаламжийн үйлчилгээг нэвтрүүлэв.

  • Алтны арилжаа хийх эрх авснаар арилжааны банкнаас үзүүлэх бүх төрлийн үйлчилгээний эрхтэй болов.

  • Их, дээд сургуулийн оюутнуудад зориулан Голомт банкны нэрэмжит тэтгэлгийг анх олгож эхлэв.

2002 on

2002 он

  • Интернэт банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлэв.

  • Банкны картаар байр, цахилгааны төлбөрөө төлөх биллингийн үйлчилгээг анхлан нэвтрүүлэв.

  • Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих сангийн зээлийг олгож эхлэв.

2001 on

2001 он

  • Телефон банкны үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлэв.

  • Олон улсын мэдээлэл арилжааны Reuters сүлжээгээр арилжаа хийж эхлэв.

  • Үйлчилгээнийхээ чанарын стандартыг батлав.

2000 on

2000 он

  • Арилжааны банкнуудаас анх удаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Жижиг зээл” олгож эхлэв.

  • Улс хоорондын мөнгөн гуйвуулгын “Western Union” болон олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээнүүдэд нэгдэв.

  • Олон улсын “VISA International” байгууллагын албан ёсны гишүүн болж, Голомт нэрийн VISA картыг гаргаж эхлэв.

1999 on 1

1999 он

  • Олон улсын “MasterCard Worldwide” байгууллагын албан ёсны гишүүн болж, Голомт нэрийн МастерКартыг картын зах зээлд нэвтрүүлэв.

  • Орон нутагт анхны салбараа нээв.

  • Үнэт зүйл хадгалах үйлчилгээг нэвтрүүлэв.

1998 on

1998 он

  • Олон улсын “Артур Андерсон” хөндлөнгийн хяналтын байгууллагаар аудит хийлгэв.

  • Голомт банкны удирдах ажилтны сургалтыг зохион байгуулав.

1997 on

1997 он

  • Дуудлагын буюу “Хөдөлгөөнт банк”-ны үйлчилгээ болон 24 цагийн банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлэв.

  • Хүн ам ихээр төвлөрсөн томоохон газруудад 6 тооцооны төвийг шинээр нээв.

1996 on

1996 он

  • Гадаад төлбөр тооцооны эрхтэй болов.

  • Харилцагчдад мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор “Голомт сонин”-г эрхлэн гаргав.

  • Бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэр болох “Голомт чек” төлбөрийн чекийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэв.

1995 on

1995 он

  • Монголбанкны ерөнхийлөгчийн 59 дүгээр тоот тушаалаар Голомт банк 4 ажилтан, 436 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэв.

  • Анхны хадгаламжийн кассаа Засгийн Газрын ордны баруун талд нээв.

  • 2015
  • 2016
  • 2017
  • 2018
  • 2019

Бидний ололт амжилтууд

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ