Дараа төлбөрт энэхүү карт нь танд дэлхийн хаана ч төгрөг болон ам.доллараар гүйлгээ хийх боломж, даатгалын үнэ төлбөргүй үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг санал болгож байна.
Интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой
ДэлгэрэнгүйДараа төлбөрт энэхүү карт нь танд дэлхийн хаана ч төгрөг болон ам.доллараар гүйлгээ хийх боломж, даатгалын үнэ төлбөргүй үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг санал болгож байна.
Дараа төлбөрт Алтан карт нь Олон улсад төгрөгөөр эсвэл ам.долларын валютаар гүйлгээ хийх боломжийг харилцагчдад олгохоос гадна гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үнэгүй дагалдана.
Дотооддоо төдийгүй дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийх боломжийг харилцагчдад олгохоос гадна тусгайлсан урамшууллын үйлчилгээ, зээлийн уян хатан нөхцөл нь таны санхүүгийн хэрэгцээг бүрэн шийдвэрлэнэ.
Дараа төлбөрт Зэс карт нь Олон улсад төгрөгөөр эсвэл ам.доллараар гүйлгээ хийх боломжийг харилцагчдад олгохоос гадна зээлийн уян хатан нөхцөл нь таны санхүүгийн хэрэгцээг бүрэн шийдвэрлэнэ.
Американ Экспресс карттай харилцагч та дараах олон улсын хөнгөлөлтийн сүлжээнүүдэд нэгдсэн дэлхийн 75 орны 10,000 гаруй аялал жуулчлал, ресторан, зочид буудал, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдээр 10%-15% хүртэлх хөнгөлөлт урамшуулалтай үйлчлүүлэх боломжтой.
Олон улсад ам.доллараар, дотооддоо төгрөгөөр гүйлгээ хийх боломжийг харилцагчдад олгохоос гадна онооны урамшуулал, хөнгөлөлтийн сүлжээ, приорити карт болон аялалын иж бүрэн даатгалын үйлчилгээг санал болгож байна
Олон улсад ам.доллараар, дотооддоо төгрөгөөр гүйлгээ хийх боломжийг харилцагчдад олгохоос гадна онооны урамшуулал, хөнгөлөлтийн сүлжээ, приорити карт болон аялалын иж бүрэн даатгалын үйлчилгээг санал болгож байна
Энэхүү карт нь танд дэлхийн хаана ч төгрөг болон ам.доллараар гүйлгээ хийх боломж, даатгалын үнэ төлбөргүй үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг санал болгож байна.
Дээд зэрэглэлийн үйлчилгээ, хөнгөлөлт, урамшууллыг олгох ВИП карт
7-22 насны хүүхэд залууст зориулагдсан хэрэглэхэд хялбар, олон улсын эрхтэй NFC технологийн карт.
Нийтийн тээвэрт уншдаг Umoney T чиптэй карт.
Энэхүү карт нь танд өдөр тутмын төлбөр тооцоогоо хийхийн зэрэгцээ нийтийн тээвэрт зорчих боломжийг олгоно.
Contactless EMV чип технологи бүхий Үндэсний төлбөрийн ₮ карт.
Дэгжин бүсгүйчууддээ зориуллаа. Та хувцас гоёл, гоо сайхан, фитнес иога, амтат кофе зэрэг амьдралын хэв маягт тань тохирсон гэнэтийн бэлгүүдийг барих болно
Cool залуустаа зориуллаа. Спорт, үзвэр үйлчилгээ, технологи, автомашин, аялал зугаалга зэрэг амьдралын хэв маягт тань тохирсон гэнэтийн бэлгүүдийг барих болно
Эрхэмсэг ноёд хатагтай нартаа зориуллаа. Ресторан, худалдаа үйлчилгээ, гоёл чимэглэл, эрүүл мэнд, гадаад аялал зэрэг амьдралын хэв маягт тань тохирсон гэнэтийн бэлгүүдийг барих болно.
Олон улсад болон дотоодод хэрэглэх боломжтой, төлбөрийн картын №1 нууцлалын технологи бүхий EMV чип, 3D хамгаалалттай, олон улсын болон дотоодын хөнгөлөлт урамшууллын сүлжээнд хамрагдсан төлбөрийн карт.
Бизнес эрхлэгчдэдээ зориулав. Таны санхүүгийн хэрэгцээг бүрэн шийдвэрлэнэ
Та өөрийн интернэт банк, смарт банкаар дамжуулан картын гүйлгээгээ шалгах боломжтой.
Боломжтой. Та өөрийн Голомт банканд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа internetbank@golomtbank.com хаяг руу и-мэйл илгээн интернэт банкны "Энгийн мэдээлэл харах" эрх нээлгэх боломжтой. И-мэйлдээ дараах материалыг хавсаргана уу.
1. Өөрийн дурын дебит, кредит картын дугаар /эхний болон сүүлийн 4 орон/ болон тухайн картаар хийсэн сүүлийн 3 гүйлгээний товч мэдээлэл
2. Интернэт банкны "Энгийн мэдээлэл харах эрх нээж өгнө үү" гэсэн утгатай, баталгаат гарын үсэг бүхий гараар бичсэн хүсэлт /скайнер, фото зургаар/
3. Гадаад паспортын цээж зурагтай, хүчинтэй хугацааг харуулсан эхний хуудасны хуулбар /скайнер, фото зургаар/
Хүсэлтийг хүлээн авснаас хойш нэвтрэх нууц үгийг таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээн, мэдэгдэх болно. Харин та Голомт банканд ямар нэгэн дансгүй бол интернэт банкны эрхийг онлайнаар нээлгэх боломжгүй.
Хэрэв та ойр дотны хэн нэгэн хүндээ итгэмжлэл үйлдэж өгсөн бол итгэмжлэлд дурдагдсан үйлчилгээг итгэмжлэгдсэн хүн карт эзэмшигчийн өмнөөс банкнаас авах эрхтэй. Итгэмжлэл нь нотариатаар баталгаажсан, хугацаа нь хүчин төгөлдөр байна.
Харин карт эзэмшигч нь Монголд байх хугацаандаа итгэмжлэл үйлдээгүй бол амьдарч буй улсынхаа Монгол Улсын консулын газарт хандан итгэмжлэл үйлдэж баталгаажуулж илгээх боломжтой.
Хэрэв та интернэт банктай бол өөрийн эрхээр нэвтрэн хадгаламжаа сунгах боломжтой. Мөн төлөөний хүнийг салбарт хандуулан зарлага гаргахгүй, ижил нөхцөлөөр сунгуулах боломжтой.
Та гар утсаа интернэтэд холбон SocialPay аппликэйшнээр гүйлгээ хийх болон нэхэмжлэл илгээх боломжтой.
Social данс гэдэг нь SocialPay аппликэйшний хувийн мэдээлэл цэсээр дамжуулан холбосон үндсэн данс бөгөөд та интернэт банк, смарт банк аппликэйшнээрээ данс хоорондын гүйлгээ хийн Social дансандаа орлого хийх боломжтой. Мөн та аль ч банкнаас бэлнээр болон бэлэн бусаар Social дансандаа орлого хүлээн авах боломжтой. Та Social дансаа сольж, оронд нь зарлагын гүйлгээ хийгдэх боломжтой буюу үлдэгдэлтэй бусад данснаасаа сонгож холбож болно.
И-код гэдэг нь төлбөрийн картаа ашиглан онлайнаар худалдан авалт хийх үед ашиглагддаг 4 оронтой нууц код юм. Картын пин кодоос ялгаатай нь таны картын мэдээлэл алдагдсан ч онлайн орчинд эрсдэл үүсэхээр сэргийлж баталгаажуулалт хийж буй код юм.
И-код авахыг хүсвэл Интернэт банкны “Карт" үндсэн цэсээс И-код авах картаа сонгон "И-код авах" товч дээр дарж дурын 4 оронтой тоог оруулан авах боломжтой.
Жич: Та е-токен төхөөрөмжтэй бол и-код авах шаардлагагүй.
Харилцагч та өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаас дараах бичиг баримтыг internetbank@golomtbank.com хаяг руу илгээгээрэй.
1. Өөрийн дурын дебит кредит картын дугаар /эхний болон сүүлийн 4 орон/ болон тухайн картаар хийгдсэн хамгийн сүүлийн 3 гүйлгээний товч мэдээлэл
2. Интернэт банкны "Энгийн мэдээлэл харах эрх" нээж өгнө үү гэсэн утгатай, баталгаат гарын үсэг бүхий гараар бичсэн хүсэлт /скайнер, фото зургаар хүлээн авах/
3. Гадаад паспортын цээж зураг болон хүчинтэй хугацаа бүхий хуудасны хуулбар /скайнер, фото зургаар хүлээн авах/
Хүсэлтийг хүлээн авсаны дараа нэвтрэх нууц үгийг таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээн, мэдэгдэх болно.
Бүх төрлийн дебит картуудыг хаягаар хүргүүлэн авах боломжтой.
Та дебит картаа сунгах болон нөхөн авах тохиолдолд өөрт ойр салбарт хандан шинээр захиалах боломжтой.
Түүнчлэн Голомт банкны зүгээс хугацаа дууссан карт эзэмшигчидтэй сар бүр холбогдож, карт сунгах эсэхийг баталгаажуулан, картын сунгалтыг зайнаас хийдэг.
Та нэн даруй өөрийн Смарт банк болон Интернэт банк руу нэвтрэн гээсэн картаа сонгон картаа блок хийх боломжтой ба олсон бол нээх боломжтой.
Хэрэв та интернэт банкгүй бол Голомт банкны лавлах төв 1800-1646 дугаар руу өөрийн бүртгэлтэй утсаар холбогдон хаалгах боломжтой.
Та өөрийн Смарт банк болон Интернэт банкаар нэвтрэн, Карт цэснээс картаа сонгон, ПИН код авах товчийг дарснаар таны бүртгэлтэй утасны дугаар луу нэг удаагийн код илгээгдэнэ. Тухайн нэг удаагийн кодыг дэлгэцэнд дэх бөглөх хэсэгт оруулснаар шинэ ПИН код зураг хэлбэрээр танд харагдах болно.
Мөн та Голомт банкны АТМ дээр дурын кодоор пин кодоо солих боломжтой.
Монгол Улсын иргэн бол: 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, зээлийн хугацаанд тогтвортой орлоготой бол өөрийн биеэр банканд хандан хүсэлтээ гаргах боломжтой.
Гадаад улсын иргэн бол: Монгол Улсад 6 сараас доошгүй хугацаанд оршин суусан, цаашдын оршин суух эрхийн хугацаа зээл төлөгдөж дуусах хугацаа хүртэл хүчин төгөлдөр байх, тогтвортой орлоготой бол өөрийн биеэр банканд хандан хүсэлтээ гаргах боломжтой.
Байгууллагын кредит карт бол:
• Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг Аж ахуйн нэгж байх;
• Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй, сүүлийн 2 жилийн хугацаанд чанаргүй зээлийн түүхгүй байх;
• Кредит картын хугацаанд тогтвортой орлоготой, зарцуулалтыг төлөх санхүүгийн бүрэн чадамжтай байх буюу төлбөр орлогын харьцаа хангалттай байх.
Та өөрийн Интернэт банк болон Смарт банк аппликэйшний Кредит картын төлбөр хэсгээс эргэн төлөх дүнгээ харах боломжтой. Мөн таны банканд бүртгэлтэй утасны дугаарт сар бүрийн эргэн төлөх дүн мессэжээр очдог ба хэрэв танд мэдээлэл очдоггүй бол өөрийн интернэт банкны ХУВИЙН ТОХИРГОО -> ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ хэсгийн мэдээллээ шинэчилснээр мэдээлэл очих боломжтой болно.
Та өөрийн картын дараах мэдээллийг бусдад хэлэх, дамжуулахгүй хэрэгтэй. Үүнд:
- Картын дугаар буюу картын нүүрэн хэсэгт байрладаг 16 оронтой
- Картын хүчинтэй хугацаа
- Картын арын хэсэгт байрладаг 3 оронтой тоо болох СVV код
- Картын ПИН код болон И-код багтана.
Интернэтэд холбогдсон ухаалаг утаснаасаа орон зай цаг хугацаанаас үл хамааран Голомт банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.