Компанийн нэр: “Голомт банк” ХК
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай 5, Голомт банкны Төв байр
Хурал болох огноо, цаг: 2023 оны 4-р сарын 26-ны өдрийн 09:00 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд
Хурал зохион байгуулах хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 4-р сарын 04-ний өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Голомт Банкны 2022 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулга;
- Голомт Банкны 2022 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлт;
- Голомт Банкны 2022 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн, Хөндлөнгийн аудитын дүгнэлт;
- Голомт Банкны 2022 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоолыг танилцуулах;
- Голомт Банкны ТУЗ-ийн 2022 оны ажлын тайлан болон 2023 оны төсөв;
- Голомт банкны ТУЗ-ийн гишүүдийг сонгох;
- ХЭХ болон ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын тухай
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
- Голомт Банкны 2022 оны жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан танилцуулга;
- Голомт Банкны 2022 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлт;
- Голомт Банкны 2022 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн, Хөндлөнгийн аудитын дүгнэлт;
- Голомт Банкны 2022 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоол;
- Голомт Банкны ТУЗ-ийн 2022 оны ажлын тайлан болон 2023 оны төсөв;
- Голомт банкны ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
- ХЭХ, ТУЗ-ийн журмын төсөл
Хувьцаа эзэмшигч та 2023 оны 4-р сарын 13-ны өдрөөс 21-ний өдрийн 12:00 цагаас өмнө, ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газруудын аль нэгт эсхүл https://www.golomtbank.com/ цахим хуудсанд хандан хурлын материалтай танилцах боломжтой.
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
- “Голомт Капитал” ҮЦК-ийн төв байр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Парк Плэйс оффис, 4-р давхар;
- “Инвескор Капитал” ҮЦК-ийн төв байр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж-42, IC tower, 15-р давхар
- Хурал зохион байгуулах комиссын shareholdersmeeting@golomtbank.com цахим шуудан
Хуралд биечлэн оролцох боломжгүй бол хувьцаа эзэмшигч та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн Голомт банкны цахим хуудсаар эсхүл өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан өгч болно. Саналын хуудсыг 2023 оны 4-р сарын 13-ны өдрөөс 2023 оны 4-р сарын 21-ний өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.
Холбогдох утас: 1800-1646, 7755-0077
И-мэйл хаяг: shareholdersmeeting@golomtbank.com