Харилцагч таны тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах зорилготой Голомт банкны Big Loyalty хөтөлбөр 2025 онд үргэлжлэн хэрэгжиж байна. Та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ оноо цуглуулж, худалдан авалтын купон болон сугалаанд оролцох эрх авах боломжтой.
Энэ хөтөлбөрийн хүрээнд өмнө нь 1 харилцагчийг Changan автомашин, 1 харилцагчийг 1 өрөө байр, 8 харилцагчийг iPhone 15 Pro Max гар утсаар урамшуулж, олон мянган харилцагчдад урамшууллын купоноор бэлэг барьсан билээ.
Харин энэ удаагийн хөтөлбөрт харилцагчдын өмнөх онд цуглуулсан оноо устахгүй бөгөөд та хуучин оноон дээрээ үргэлжлүүлэн нэмж оноо цуглуулах боломжтойгоос гадна таныг купон ашиглах илүү олон боломж, урамшуулал хүлээж байна.
Оноо цуглуулах нөхцөлтэй танилцана уу.
Харилцагч та Big Loyalty хөтөлбөрийн хүрээнд цуглуулсан оноогоо дараах байдлаар зарцуулах боломжтой.
Та Big Loyalty хөтөлбөрт хамрагдахдаа дараах санамжуудтай заавал танилцаарай. Үүнд:
- Хөтөлбөрийн туршид нэг харилцагч шинэ бүтээгдэхүүний оноо цуглуулах боломжтой бүтээгдэхүүн нь дараах лимиттэй байна. Үүнд:
- Харилцах данс – 2ш
- Хадгаламжийн данс – 5ш
- Виртуал карт – 3ш
- Зээлийн 1 бүтээгдэхүүнд – сард 1 удаа
- 100,000₮-өөс дээш цалингийн орлого – сард 5 удаа
- Amex Gold, Green картыг хамарсан урамшуулалт аян тусдаа хэрэгжиж байгаа тул тус картын гүйлгээнд “Big loyalty” оноо олгохгүй.
- Тусгай нөхцөлтэй хадгаламж, алтны хадгаламж, хөрөнгө оруулалтын хадгаламж, гадаад валютын болон байгууллагын хадгаламжуудад оноо олгохгүй.
- Хадгаламжийн данс хаагдсан тохиолдолд тухайн хадгаламжид олгогдсон оноо устана.
- Хугацаа хэтрээгүй зээлийн бүтээгдэхүүн болон кредит картад сард 2 удаа оноо олгоно.
- Таны бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэн цуглуулсан оноо нь 2 өдрийн дараа таны Лояалти дансанд харагдана.
- Хөтөлбөрийн туршид нэг харилцагчид дээд тал нь 20,000,000 оноо олгох боломжтой.
Та loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшний “Лояалти” цэсээс Big Loyalty хөтөлбөрийн оноо шалгах, купон авах болон сугалаа идэвхжүүлэх боломжтой.
Он дуустал үргэлжлэх энэ удаагийн Big Loyalty хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Голомт банкны Лояалти шугам 7515-1111, Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646 дугаарт хандан авна уу.
Таны тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр