Голомт банк болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцлох “Women Owned” тохирлын тэмдгийг анх 2023.11.08-ны өдөр танилцуулж, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн билээ. Энэхүү тохирлын тэмдэг нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой. “Women Owned” тохирлын тэмдгийг олгож эхэлснээр зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг тодорхойлох, таних замаар тухайн бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломж аажмаар бүрдэж, олон эерэг үр дүнгүүд ар араасаа гарсаар байна.
Бид “Women Owned” тохирлын тэмдгийг олон нийтэд таниулах, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр 2024 онд олон төрлийн арга хэмжээ, үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлснээс зарим ОНЦЛОХ ажлуудыг танилцуулж байна.
Тохирлын тэмдэг хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр…
“Women Owned” тохирлын тэмдгийг анх зах зээлд гаргаснаас хойш нийт 670 гаруй байгууллага тохирлын тэмдэг хэрэглэх хүсэлтээ илгээсэн бөгөөд одоогоор шаардлага хангасан 50 байгууллагад тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг, гэрчилгээний хамт олгоод байна. Тохирлын тэмдэг авсан байгууллагуудын 80-аас дээш хувь нь байгаль орчинд ээлтэй, үндэсний үйлдвэрлэгч байгууллагууд багтсан байна.
Голомт банк “She trades summit-2024” арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн оролцлоо.
Олон улсын бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, дэлхийн худалдааны өсөлт, тогтвортой байдал болон зах зээлд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой “She trades summit-2024” арга хэмжээнд Голомт банк Монгол Улсаа төлөөлөн оролцлоо. Дэлхийн 60 орны, 200 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг дэмжигч томоохон компани, корпорац, Засгийн газрын төлөөллүүд оролцсон тус арга хэмжээнд Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон “Women Owned” тохирлын тэмдгээ онцлон оролцлоо.
“World Women Forum”-д тохирлын тэмдгийг танилцууллаа.
Дэлхийн 45 орны, 800 гаруй зочид, төлөөлөгчид уригдан оролцсон “World Women Forum” арга хэмжээ 2024.08.22 болон 23-ны өдрүүдэд Монгол Улсын төрийн ордонд зохион байгуулагдсан бөгөөд Голомт банк тус арга хэмжээнд хамтран ажилласан билээ. Энэ үеэр бид “Women Owned” тохирлын тэмдгийг танилцуулж, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмж” панел хэлэлцүүлэгт Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа панелистаар оролцон дэвшүүлсэн асуудлын хүрээнд оновчтой шийдлийг хэлэлцлээ.
Мөн тохирлын тэмдэг хэрэглэгч байгууллагын удирдлагууд чуулганд оролцож, төрийн ордны үзэсгэлэнгийн танхимд тус бүрийн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, гадна дотны төлөөлөгчдөд танилцуулав.
WWW.WOMENOWNED.MN нээгдлээ.
Эмэгтэй бизнес эрхлэгчдэд “Women Owned” тохирлын тэмдгийн талаар цогц мэдээлэл өгөх www.womenowned.mn албан ёсны вэбсайтыг ашиглалтад оруулж, тэмдэг хэрэглэгч байгууллагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэгдсэн сүлжээг бий болгон тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна. Та бүхэн эндээс “WOMEN OWNED” тохирлын тэмдэг гэж юу вэ, энэ тэмдгийг хэрхэн авах, ямар давуу тал үүсэх вэ зэрэг мэдээлэл авахаас гадна тохирлын тэмдэг авч үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй танилцаж, тэдний эгнээнд нэгдээрэй.
Бизнес эрхлэгч эмэгтэй та бүхэн “Women Owned” тохирлын тэмдгийг үйл ажиллагаандаа хэрэглэснээр өөрийн бизнесийн ялгарлыг бий болгоод зогсохгүй “БИЗНЕС БИЗНЕСЭЭ ДЭМЖИХ” хамтын ажиллагаанд нэгдэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх боломжтой.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк