ГОЛОМТ БАНК 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН НОГООН БОНД ГАРГАЛАА


ГОЛОМТ БАНК 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН НОГООН БОНД ГАРГАЛАА

Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй 50 сая ам.долларын ногоон болон нийгмийн чиглэлийн бондыг 2025 оны 01 сарын 02-ний өдөр гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас амжилттай санхүүжилт татлаа. Голомт банкны гаргаж буй энэхүү бонд нь Монгол Улсын корпорейт бондуудаас дэлхийн зах зээлд гаргаж буй хамгийн хямд хүүтэй бонд гэдгээрээ онцлог юм.

Энэхүү бондын хүрээнд хүлээгдэж буй үр дүн

Бондын эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, бохирдол бууруулах болон байгаль орчинд ээлтэй бусад төслүүдэд зарцуулах ба дараах тодорхой үр дүнгүүд гарахыг тооцоолж байна. Үүнд:

  • Тогтвортой, ногоон зээлийн багцын өсөлтийг нийт зээлийн багцын 4.5 хувьд хүргэх буюу 400 гаруй тэрбум төгрөгийн тогтвортой, ногоон зээлийн багц бүрдүүлэх замаар байгаль орчин нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд харилцагчидтай хамтран ажиллана.
  • Ажлын байрыг хадгалах болон нэмэгдүүлэх: Ногоон эдийн засгийн шилжилтийг дэмжих санхүүжилт олгох замаар 2023 онд 68,000 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон ба үүнээс 43 хувь нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжсэн байна. Бид өөрсдийн үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан цаашид ажлын байрны тоо нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллах болно.
  • Эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах: Ногоон дэд бүтэц, инновацийг хөгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулна.

             8%-ийн хүүтэй, 5 жилийн хугацаатай энэхүү ногоон бондыг амжилттай гаргасан нь бидний тогтвортой хөгжилд чиглэсэн хичээл зүтгэлийг олон улсын түвшинд үнэлж байгаагийн илэрхийлэл юм. Энэ нь бидний урт хугацааны санхүүжилтийн стратеги, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц өгч байна

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар

Голомт банкны ногоон зээлийн нөлөө, үр дүн өндөр байдаг төдийгүй Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд нийт санхүүжилтээр дамжуулан бий болгож буй хүлэмжийн хийн ялгарлыг 2023 оны суурь түвшинтэй харьцуулахад 2030 он гэхэд 30 хувиар, 2050 он гэхэд 50 хувиар тус тус бууруулах дунд болон урт хугацааны зорилгуудыг тавин, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Голомт банкны ногоон санхүүжилтийн үр нөлөөтэй энд дарж танилцана уу.

Түүнчлэн, олон улсын хөрөнгө оруулагчид Голомт банканд итгэж буй бөгөөд бондын олон улсын зөвлөх байгууллага KIS Asia нь тус бонд нь 2025 онд дэлхийн хэмжээнд гарч буй анхны ам.долларын бонд болохыг дурдаж, баяр хүргэв. Голомт банкны энэхүү амжилт нь олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд чухал нөлөө үзүүлж, тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг үнэлж буй хэрэг юм. Энэхүү бондыг гаргаснаар дэлхийд хөрөнгөөрөө Топ 10-т жагсдаг хөрөнгө оруулалтын сангуудын 6 нь ийнхүү Голомт банканд хөрөнгө оруулаад байна.                    

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ