Шийдвэр № : 00/01
Хэлцэлцсэн асуудал: Голомт банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай танилцуулах
Шийдвэрлэсэн нь: “Голомт банк” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг олон нийтэд гаргасан нэг бүр нь 250 (хоёр зуун тавь) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 92,463,154 (ерэн хоёр сая дөрвөн зуун жаран гурван мянга нэг зуун тавин дөрөв) ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлж нийт 808,657,306 (найман зуун найман сая зургаан зуун тавин долоон мянга гурван зуун зургаа) ширхэг гаргасан энгийн хувьцаатай буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 202,164,326,500.00 (хоёр зуун хоёр тэрбум нэг зуун жаран дөрвөн сая гурван зуун хорин зургаан мянга таван зуу) төгрөгөөр тогтоосугай
Шийдвэр № : 00/02
Хэлцэлцсэн асуудал: Голомт банкны дүрмийн төслийг танилцуулах
Шийдвэрлэсэн нь: Голомт банкны дүрмийн төслийг танилцуулан батлав
Шийдвэр № : 00/03
Хэлцэлцсэн асуудал: ТУЗ-д улируулах тухай
Шийдвэрлэсэн нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан дор дурдсан нэр дэвшигчдийг “Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2023 оны ээлжит Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл хугацаатай сонгосугай
Шийдвэр № : 00/04
Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банкны 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлах тухай
Шийдвэрлэсэн нь: Голомт банкны 2022 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, түүнийг баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг баталсугай
Хурлаар хэлэлцсэн асуудал: ТУЗ-ийн жилийн үйл ажиллагааны талаарх дүгнэлт
Шийдвэрлэсэн нь: ТУЗ-ийн жилийн үйл ажиллагааны дүгнэлттэй танилцав
Хурлаар хэлэлцсэн асуудал: Аудитын тайлан, дүгнэлт
Шийдвэрлэсэн нь: Аудитын тайлан, дүгнэлттэй танилцав
Хурлаар хэлэлцсэн асуудал: Ногдол ашгийн ТУЗ тогтоол
Шийдвэрлэсэн нь: Ногдол ашгийн тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулав
Шийдвэр № : 00/05
Хурлаар хэлэлцсэн асуудал: Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай
Шийдвэрлэсэн нь:
Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан дор дурдсан нэр дэвшигчдийг “Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2024 оны ээлжит Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл сонгосугай.
1.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр:
1.1.1. Чүлтэм овогтой Мөнхцэцэг;
1.1.2. Жигжид овогтой Үнэнбат;
1.1.3. Э. Шварценбах овогтой Урс;
1.1.4. Дагва овогтой Мөнхтөр;
1.1.5. Очирпүрэв овогтой Ганжолоо;
1.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр:
1.2.1. Л. Абэлло овогтой Антонио;
1.2.2. Б. Дваер овогтой Жэймс;
1.2.3. Пикер овогтой Александр;
1.2.4. В. Ван Звитен овогтой Роберт.
Тогтоол № : 00/06
Хурлаар хэлэлцсэн асуудал: Хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагааны болон Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлах тухай
Шийдвэрлэсэн нь: “Голомт банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагааны журмыг энэхүү Шийдвэрийн Хавсралт №1-ийн дагуу, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг энэхүү Шийдвэрийн Хавсралт №2-ийн дагуу тус тус баталсугай
Тогтоол № : 00/07
Хурлаар хэлэлцсэн асуудал: ТУЗ-ийн төсөв батлах тухай
Шийдвэрлэсэн нь: “Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны төсвийг хавсралтаар баталсугай
Дээрх ханш нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд салбар, тооцооны төвүүд, интернэт банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон валют арилжааны хэлцэлтэй холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Утас: 75553434/
И-мэйл: dealers@golomtbank.com
Алтны ханш болон алтны арилжаатай холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Утас: 75701000/
И-мэйл: goldtraders@golomtbank.com