Санхүү бүртгэлийн тогтолцоо

ДОТООД ХЯНАЛТ

dotood-hynalt-1

Санхүү бүртгэлийн тогтолцоо

Голомт банкны Санхүүгийн Удирдлагын Газар нь банкны санхүүгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, банкны урт богино хугацааны стратеги төлөвлөгөө, төсөв боловсруулж түүний биелэлтийг хянах, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлж, нэгдсэн санхүүгийн тайлан мэдээг гаргаж, санхүүгийн тайлангийн гадаад дотоод хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажилладаг.

Санхүүгийн Удирдлагын Газрын Бүртгэлийн Бодлого Хяналтын Хэлтэс нь банкны “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг боловсруулж, салбар нэгжүүдийг бүртгэлийн нэгдсэн удирдлагаар хангаж, тэдгээрийн нягтлан бодох бүртгэлд хяналт тавьж, банкны болон охин компанитай нэгтгэсэн санхүүгийн тайлан мэдээг бүртгэлийн болон тайлангналын олон улсын стандартын болон холбогдох хууль журмын дагуу гаргаж, санхүүгийн тайланг хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулан хагас жил, бүтэн жилээр нийтэд мэдээлж байна.

dotood-hynalt-2

Голомт банк нь бүртгэлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Банкны тухай хууль, ААНОАТатварын хууль, ХХОАТатварын хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, НББОУСтандарт, СТОУСтандарт, Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан 2003 оны Банкны нягтлан бодох бүртгэлийн багц заавар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Монголбанкнаас гаргасан холбогдох журам, заавар, тушаал, Голомт банкны Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”, бусад дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг.

Голомт банкны нягтлан бодлох бүртгэлийн систем нь ажил, гүйлгээг анхан шатны баримтад үндэслэн бүртгэх, боловсруулах, хадгалах, хяналт тавих, тайлан мэдээ бэлтгэх, мэдээлэх гэсэн бүрэлдэхүүнүүдэд нягтлан бодох бүртгэлийн хяналтыг шат дараалсан хяналт, гурвалсан хяналт, авто хяналт, тайлангийн хяналт, газар дээрх хяналт гэсэн хяналтын хэлбэрүүдээр хийж байна.

Голомт банкны бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгж, салбар, тооцооны төвд үйл ажиллагааны ахлах ажилтан, хянагч нягтлан бодогч, ахлах теллер нар удирдаж, хөтлөн явуулах бөгөөд банкны үйл ажиллагааны чиглэл бүрээр гадаад дотоод сургалтыг сургалтын төлөвлөгөөний дагуу Хүний нөөцийн хэлтсээс зохион байгуулж, ажилладаг.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ