Пос мерчант

Пос мерчант

Таны бизнесийн үйл ажиллагаанд дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, НӨАТ-ын баримт хэвлэн кассын системтэй холбогддог пос төхөөрөмжийг санал болгож байна.
Валют
MNT
Хүсэлт илгээх
Кассын системтэй холбогддог.
ПОС-н зээлийн бүтээгдэхүүн
SocialPay төлбөрт хүлээн авна
АМЕКС картыг төлбөрт хүлээж авна
Посын цаас үнэгүй, хүргэлттэй
Картын хөнгөлөлтийн сүлжээ
  • Үйлчилгээний хураамж

    Суурилуулалтын хураамж Үнэгүй
    ПОС-ын цаас Үнэгүй
    Дагалдах үйлчилгээ /сургалт, гарын авлага/ Үнэгүй

    Гүйлгээний шимтгэл

    Голомт банкны нэрийн карт (Visa card, UnionPay card, ₮ карт ) 1%
    Монголын бусад банкны карт 1%
    Гадаадын банкны карт (Master card, Visa card, UnionPay card, JCB card) 3%
    Американ экспресс (AMEX) нэрийн бүх карт 4%

    Бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөрдөгдөх ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

  • Байгууллага:

    • Байгууллагын албан бичгээр гаргасан хүсэлт
    • Удирдах ажилтны иргэний үнэмлэхний хуулбар
    • Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
    • Үйл ажиллагаа явуулж буй газрын фото зураг /Салбарын харилцааны менежер очиж авна/
    • Компанийн гэрчилгээ
    • Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол түрээсийн гэрээ, өөрийн байр бол ҮХХГэрчилгээний хуулбар
    • Хамтран ажиллах гэрээ /Салбарын харилцааны менежерээс авна/

    Хувь хүн:

    • Иргэний үнэмлэх
    • Хүсэлт
    • Түрээсийн гэрээ
    • Хамтран ажиллах гэрээ /Салбарын харилцааны менежерээс авна/
    • Асуулт Хариулт
      1 Хэн хүсэлт өгч болох вэ? Хувь хүн, ААН
      2 Онлайн хүсэлтийг  хэд хоногт шийдвэрлэдэг  вэ? Харилцагчийн материалыг хүлээн аваад ажлын 1-2 хоногт
      3 Салбарт өгсөн шинэ КҮБ хүсэлтийг хэдэн хоногт шийдвэрлэдэг вэ? Ажлын 1-3 хоногт
      4 Зөвхөн сугалааны баримт хэвлэдэг пос авч болох уу?  Болно. Сугалааны баримт хэвлэх боломжтой.
      5 Бэлэн мөнгөний гүйлгээ хийхэд банкны пос терминалаас НӨАТ-ын баримт хэвлэж болох уу? Болно. Пос терминал дээр гүйлгээ хийхдээ бэлэн болон карт гэж сонгох боломжтой.
      6 Орон нутагт пос авах бол хаана хандах вэ? Орон нутгийн салбарт хандаж, хүсэлт гаргана. Онлайнаар хүсэлт оруулах боломжтой.
      7 Сард хэдэн төгрөгийн гүйлгээ гаргах ёстой байдаг вэ? Пос авахад ямарч шимтгэл хураамжгүй байдаг. Улаанбаатарт 5 сая, орон нутагт 3 сая төгрөгийн гүйлгээ гаргах ганцхан шаардлага тавьдаг.
      8 Картын хөнгөлөлтийн сүлжээнд хэрхэн элсэх вэ? Голомт банкны Цахим хамтын ажиллагааны хэлтэс болон картын хэлтэстэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Лавлах дугаар 1800 1646
      9 Посын зээл хэрхэн авах вэ? Та аль ч банкны пос хэрэглэгч байж болох бөгөөд посын орлогоо нотолж зээл авах боломжтой. Зээлийн хүсэлтийг Голомт банкны салбарт гаргана.
      10 Кассын системтэй холбогддог пос гэж юу вэ? Кассын системтэй холбогдож ажиллах боломжтой пос бөгөөд эрсдэлээс сэргийлэх, үйлчилгээний хурд нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талтай. Пос дээр дүн шивэх, харилцагчийн картыг касс ажилтан уншуулах гэх мэт гар ажиллагааг халах юм.
      11 Бусад банкнаас ямар давуу талтай вэ? Дотоодын болон олон улсын хамгийн олон карт дундаа АМЕКС картыг Монгол Улсад зөвхөн Голомт банкны пос төлбөрт хүлээн авдаг. Посын үйлчилгээнээс гадна Пос-ын зээл, дата анализ, өдөр бүрийн гүйлгээний задаргааг харж хянах гэх мэт олон төрлийн дагалдах бүтээгдхүүнийг санал болгодог.
  • SoftPOS аппликэйшн нь таны хувийн мэдээллийг хүлээн авч боловсруулдаг боловч манай аппликэйшн нь Монгол банкны холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлдэг болно.

    • Харилцагч нь бүртгэлээ устгуулах болон хэрэглэгчийн нууцлалын асуудлаар санал хүсэлт гаргах боломжтой. Харилцагч салбар руу хүсэлт гаргаснаар Soft POS аппликэйшн сувгийг хаалгаж, хандах боломжгүй болгох эрхтэй.
    • SoftPOS аппликэйшн нь таны хувийн мэдээлэлд хандахдаа өгөгдөл боловсруулах холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөж, холбогдох хууль тогтоомжийн дагуу өгөгдөл боловсруулахад зохих эрх зүйн үндэслэл бий эсэхийг баталгаажуулдаг. Мөн аппликэйшн дээр хувийн мэдээллийг цуглуулдаггүй, задруулдаггүй болно.
    • SoftPOS аппликэйшн нь хэрэглэгчдэд илүү хурдан, хэрэглэхэд хялбар, эрсдэлгүй үйлчилгээ үзүүлэхийн тулд дараах зөвшөөрлийг тодорхой асуудаг. Эдгээр нь байршил, сүлжээ, камер, болон биометрикийн эрхүүд багтана.
    • Харилцагч хүссэн үедээ үйлчилгээг цуцалж болно.
    • SoftPOS аппликэйшн нь хувийн мэдээллийг нууцаар, цуглуулсан зорилгоос хэтрүүлэн, эсвэл үндэслэлгүй байдлаар цуглуулж ашигладаггүй.
    • SoftPOS аппликэйшн нь мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хангах технологид (Dexguard, SafetyNET Attestation, Visa & Master level 2 certificate for “Tap on Phone” solution, “PIN on Glass” шифрлэлт) тулгуурлан хэрэглэгчийн мэдээллийг найдвартай боловсруулж үйлчилгээ үзүүлдэг.
    • SoftPOS аппликэйшн нь харилцагчийн хувийн мэдээллийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллагад дамжуулдаггүй болно.
    • SoftPOS аппликэйшн нь харилцагчийн хувийн мэдээллийг зардаггүй болно.
    • SoftPOS аппликэйшн нь үйлчилгээгээ сайжруулах зорилгоор харилцагчийн сервис лог, хувийн мэдээлэл болон биометрик датануудыг зар суртчилгаа, маркетингийн зорилгоор ашигладаггүй болно.
    • SoftPOS аппликэйшн нь гуравдагч талын төлбөр тооцоотой холбоотой үйлчилгээг хийхдээ харилцагчийн гүйлгээ баталгаажуулалтын мэдээлэл болон хувийн мэдээллийг дамжуулдаггүй болно. Шаардлагатай бол нууцлалын технологи ашиглан харилцагчийн зөвшөөрлийн дагуу дамжуулах боломжтой.
    • SoftPOS аппликэйшн нь харилцагчийн байршлын эрхийг ямар нэгэн дата анализ болон маркетингийн зорилгоор асуудаггүй болно.

    Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Картын хүсэлт илгээх

Та картын хүсэлт илгээхийг хүсвэл картын нөхцөл болон тарифтай танилцсаны дараа доорхи хүсэлтийн формыг үнэн зөв бөглөнө үү

SoftPOS аппликэйшн нь таны хувийн мэдээллийг хүлээн авч боловсруулдаг боловч манай аппликейшн нь Монгол банкны холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлдэг болно.

  • Харилцагч нь бүртгэлээ устгуулах болон хэрэглэгчийн нууцлалын асуудлаар санал хүсэлт гаргах боломжтой. Харилцагч салбар руу хүсэлт гаргаснаар Soft POS аппликэйшн сувгийг хаалгаж, хандах боломжгүй болгох эрхтэй.
  • SoftPOS аппликэйшн нь таны хувийн мэдээлэлд хандахдаа өгөгдөл боловсруулах холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөж, холбогдох хууль тогтоомжийн дагуу өгөгдөл боловсруулахад зохих эрх зүйн үндэслэл бий эсэхийг баталгаажуулдаг. Мөн аппликэйшн дээр хувийн мэдээллийг цуглуулдаггүй, задруулдаггүй болно.
  • SoftPOS аппликэйшн нь хэрэглэгчдэд илүү хурдан, хэрэглэхэд хялбар, эрсдэлгүй үйлчилгээ үзүүлэхийн тулд дараах зөвшөөрлийг тодорхой асуудаг. Эдгээр нь байршил, сүлжээ, камер, болон биометрикийн эрхүүд багтана.
  • Харилцагч хүссэн үедээ үйлчилгээг цуцалж болно.
  • SoftPOS аппликэйшн нь хувийн мэдээллийг нууцаар, цуглуулсан зорилгоос хэтрүүлэн, эсвэл үндэслэлгүй байдлаар цуглуулж ашигладаггүй.
  • SoftPOS аппликэйшн нь мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хангах технологид (Dexguard, SafetyNET Attestation, Visa & Master level 2 certificate for “Tap on Phone” solution, “PIN on Glass” шифрлэлт) тулгуурлан хэрэглэгчийн мэдээллийг найдвартай боловсруулж үйлчилгээ үзүүлдэг.
  • SoftPOS аппликэйшн нь харилцагчийн хувийн мэдээллийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллагад дамжуулдаггүй болно.
  • SoftPOS аппликэйшн нь харилцагчийн хувийн мэдээллийг зардаггүй болно.
  • SoftPOS аппликэйшн нь үйлчилгээгээ сайжруулах зорилгоор харилцагчийн сервис лог, хувийн мэдээлэл болон биометрик датануудыг зар суртчилгаа, маркетингийн зорилгоор ашигладаггүй болно.
  • SoftPOS аппликэйшн нь гуравдагч талын төлбөр тооцоотой холбоотой үйлчилгээг хийхдээ харилцагчийн гүйлгээ баталгаажуулалтын мэдээлэл болон хувийн мэдээллийг дамжуулдаггүй болно. Шаардлагатай бол нууцлалын технологи ашиглан харилцагчийн зөвшөөрлийн дагуу дамжуулах боломжтой.
  • SoftPOS аппликэйшн нь харилцагчийн байршлын эрхийг ямар нэгэн дата анализ болон маркетингийн зорилгоор асуудаггүй болно.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Картаа хот дотор хүссэн байршилдаа хүргүүлж авах эсвэл та өөрт хамгийн ойр байрлах салбараас ирж авах боломжтой
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ