Монголбанкны стандартын дагуу арилжааны банкнууд улирал бүр санхүүгийн тайлангаа нэгтгэн олон нийтэд мэдээлдэг. Энэ хүрээнд Голомт банк 2025 оны 1-р улирлын санхүүгийн тайлангаа бэлтгэн хүргэж байна.
2025 оны 1-р улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Нийт актив 49.0%-аар өсөж 15.4 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт өөрийн хөрөнгө 35.7%-аар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрэв.
- Цэвэр зээл 45.1%-аар өсөж 7.5 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээлийн харьцаа 3.1%-д хүрч сайжрав.
- Харилцагчийн эх үүсвэр 13.3%-аар өсөж 8.5 их наяд төгрөгт хүрэв.
- Татварын дараах цэвэр ашиг 36.3%-аар өсөж 117.5 тэрбум төгрөгт хүрэв.
- Банк Монголбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.
Та ЭНД дарж Голомт банкны улирлын санхүүгийн тайлантай танилцах боломжтой.