Голомт банк Европын холбооны санхүүжилтээр “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Голомт банк Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн 7 их сургууль \СЭЗИС, ОТИС, Мандах их сургууль, ХААИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, ИЗОУИС, МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургууль\-тай ажил олгогч талаас нь хамтран ажиллаж, хөтөлбөртөө 300 гаруй оюутныг амжилттай хамруулан ажлын байраар хангаад байна. Хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж буй их, дээд сургуулиудын оюутнууд Голомт банканд ажиллангаа онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, туршлага хуримтлуулахаас гадна банкны үндсэн ажилтнуудтай адил цалин, хөнгөлөлт хангамж эн тэнцүү олгогддог нь оюутнуудад давуу тал болдог.
Хөтөлбөрийн зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.
Голомт банкны хөтөлбөрт хамрагдсанаар:
- Оюутнууд их, дээд сургуулиа төгсөхөөс өмнө мэргэжлээрээ ажиллаж, ажлын туршлага, карьерын чиг баримжаатай болох;
- Мэргэжлийн чиглэлийг зөв сонгож, өөрийн сонирхол, чадвартаа тохирох эсэхийг бодитоор мэдрэх;
- Цалин авч, НДШ төлөх;
- Үндсэн цалингаас гадна үр дүнгийн урамшуулал авах;
- Ажилласан хугацаандаа ээлжийн амралт авах;
- Банкны олон нийтийн арга хэмжээ, тэмцээн уралдаанд оролцох;
- Олон улсын жишиг сургалт, хөтөлбөрт хамрагдах;
- Бизнесийн ёс зүйд суралцах;
- Soft skills буюу цагийн менежмент, илтгэх, багаар ажиллах, ажлын байранд дасан зохицох ур чадвар, үүрэг хариуцлага хүлээх чадвар хөгжих;
- Голомт банкны хэмжээнд зохион байгуулж буй бусад сургалт, хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Их, дээд сургуулиуд Голомт банктай хамтран ажилласнаар:
- Сургалтын хөтөлбөрөө бодит хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулж, шинэчлэх;
- Бизнесийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, брэндинг нэмэгдүүлэх;
- Ажлын байранд гарах оюутнуудын бэлтгэлийг хурдасгах; \Төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь нэмэгддэг\
- Банкны соёлд нийцсэн шинэ ажилтан бэлтгэх;
- Оюутнуудын бодит ур чадварыг сайжруулах; \Хөтөлбөрийн эхлэл болон төгсгөлд оюутнуудын ур чадварыг тодорхойлдог\
- Оюутнуудаа онол, практик хослуулан суралцуулах боломжтой.
Их, дээд сургуулиуд Голомт банкны “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-т оюутнуудаа хамруулахад нээлттэй бөгөөд ирэх хичээлийн жилүүдэд хамтран ажиллах боломжтой.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Хамтран ажиллах их, дээд сургуулиуд ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Сайн сайхныг санхүүжүүлнэ