Голомт банк харилцагчийн үйлчилгээндээ олон улсын стандартуудыг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүллээ. Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг БНФУ-ын AFNOR групп, Үйлчилгээний төгөлдөршил ISO 23592:2021 стандартыг Олон улсын сургалт, баталгаажуулалтын “МонСертф” ХХК байгууллагуудаар баталгаажуулж, албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа.
Эдгээр стандартуудыг нэвтрүүлснээр Голомт банк харилцагчдынхаа итгэлийг улам бэхжүүлж, зайны сувгийн үйлчилгээ, гомдлын удирдлагын тогтолцооны чанарыг тогтмол сайжруулах, харилцагчдад хүлээлтээс давсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх юм. Цаашид Голомт банкны харилцагчийн үйлчилгээг олон улсын түвшинд нийцүүлэн ажиллахаар зорьж байна.
Төслийг зөвлөх үйлчилгээний “Олон улсын стандартын академи”-тай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Голомт банкны 25 ажилтан “Нэгдсэн менежментийн тогтолцооны дотоод аудитор” боллоо.
Дэлхийн жишиг Монголын банк