Голомт банк “OneSky” хүүхэд хөгжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хандив өглөө


Голомт банк “OneSky” хүүхэд хөгжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хандив өглөө

Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан Голомт банк OneSky хүүхдийн төлөөх олон улсын байгууллагын шинэ төсөл болох “Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төв”-ийн үйл ажиллагаанд зориулан 35 сая төгрөгийн хандив өргөж, бяцхан үрсийн төлөөх сайн үйлсэд нэгдлээ.

Голомт банк жил бүрийн “Алтны Форум” арга хэмжээний үеэр хандив, сайн үйлсийн ажлыг зохион байгуулж, цугларсан мөнгийг хүүхэд багачуудад зориулсан сайн үйлсийн аян, төслүүдэд хандивладаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээний хувьд Голомт банк “Хамтын эх булаг” ХХК-тай хамтран OneSky ТББ-ын “Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, ялангуяа гэр хорооллын бүсэд хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөхөх, бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ур чадварыг нь нээн илрүүлэх зорилготой тус төсөлд хандивлахаар болсон билээ.

Ийнхүү өнөөдөр буюу Эх үрсийн баярын өдөр OneSky байгууллага нь Баянзүрх дүүргийн 21-р хорооны хашаанд байрлах “Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төв”-ийнхөө үүд хаалгыг нээж, нээлтийн арга хэмжээнд Голомт банкны төлөөллүүд болон Гүйцэтгэх захирал Норихико Като, Хамтын эх булаг ХХК-ийн Гүйцэтгэх захирал В.Ганзориг нар оролцож OneSky байгууллагын нийт хамт олонд хандивыг гардуулан өгсөн юм.

Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох тэгш эрхтэй. Голомт банкны хувьд OneSky байгууллагатай хамтран Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт амьдардаг бага насны хүүхдүүдийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагаагаа өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын шинэ төсөл “Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төв”-ийг байгуулахад зориулан мөнгөн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ SocialPay аппликэйшн болон Shoppy.mn вэбсайтад хандивын цэс үүсгэж, хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг цахим хандивын аянд нэгдэхийг уриалсаар байна.

Та бяцхан хүүхдүүдэд аз жаргал, баяр хөөр бэлэглэх гэгээн үйлсэд нэгдэхийг хүсвэл:

  • Shoppy.mn вэбсайт: shoppy.mn/products/one_sky_mongolia
  • SocialPay аппликэйшн: SocialPay апп –> НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ цэс –> OneSky –> ХАНДИВ ӨГӨХ товчийг дарна.

Хүүхэд бүр аз жаргалтай байг

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ