Голомт банкны мерчант AliPay, WeChat, UnionPay хүлээн авдаг боллоо


Бизнес эрхлэгчид болон худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хувьд олон төрлийн карт, QR хэрэгслээр төлбөр тооцоо хийх боломжтой байх нь чухал байдаг.

Голомт банк Монгол Улсын банк, санхүүгийн салбарт хамгийн олон төрлийн төлбөр, тооцооны шийдлийг харилцагчдадаа санал болгож, мерчантын үйлчилгээгээр салбартаа тэргүүлсээр ирсэн. Хамгийн олон төрлийн картыг уншдаг Голомт банкны ПОС төхөөрөмж нь AliPay, WeChat, UnionPay QR-ийг уншдаг боллоо. Ингэснээр бизнес эрхлэгчдийн хувьд олон улсад өргөн ашиглагддаг дижитал хэтэвчийг төлбөр тооцоондоо хүлээн авч, газар дээр нь худалдаа, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн Голомт банкны ПОС нь олон улсын VISA, MasterCard International, UnionPay International, AMEX, JCB болон бүх төрлийн төгрөгийн картуудыг уншдаг тул гадаад болон дотоодын бүх харилцагч, жуулчдад худалдаа үйлчилгээгээ хүргэхээр зорьж буй хувь хүн, байгууллагуудад хамгийн оновчтой мерчантын үйлчилгээ болж чадах юм.

Та Голомт банкнаас үзүүлдэг бүх төрлийн Мерчант үйлчилгээний нөхцөл болон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол ЭНД дарна уу.

Мөн Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ