Голомт банкны данс дугаарлалт IBAN стандарт руу амжилттай шилжлээ


Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт арилжааны банкнууд 2025.04.01-ний өдрөөс эхлэн олон улсын стандартын дагуу дансны нэгдсэн дугаарлалт буюу IBAN (International Bank Account Number) стандартад шилжиж буй билээ. Монголбанкнаас гаргасан энэхүү шийдвэрийн дагуу Голомт банк өөрийн данс дугаарлалтыг IBAN стандарт руу бүрэн гүйцэт амжилттай шилжүүллээ.

IBAN дугаар нь кодлогдсон аюулгүй байдлын түвшинтэй бөгөөд Голомт банкны харилцагчид тус дугаарыг гүйлгээнд ашигладаг болсноор:

  • Гадаад төлбөр тооцоог илүү хурдтай хийж гүйцэтгэх боломжтой.
  • Гүйлгээний мэдээлэл зөрж, алдаатай гүйлгээ хийхээс найдвартай хамгаална.
  • Төлбөр цуцлагдах, буцаагдах улмаар гадаад төлбөр тооцоонд эрсдэл учрахаас урьдчилан сэргийлнэ.

Голомт банкны харилцагчид одоогийн байдлаар энгийн дансны дугаар болон IBAN дансны дугаар аль алиныг нь ашиглан гүйлгээ хийх боломжтой бөгөөд Интернэт банкны “Харилцах данс-Данс” хэсгээс эсвэл Smart bank аппликэйшний “Данс-Дансны дэлгэрэнгүй” дээр дарж өөрийн IBAN дугаарыг хараарай.

IBAN дансны дугаартай холбоотой лавлах зүйл болон дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авна уу.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ