Интернэт банкны аюулгүй байдлын зөвлөмж


Интернэт банкны аюулгүй байдлын зөвлөмж

Бид орон зай, цаг хугацаанаас үл хамаарч банкны олон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр компьютер, таблет ухаалаг төхөөрөмжийг ашиглан Интернэт банкны тусламжтайгаар авах боломжтой болсон бөгөөд учирч болзошгүй цахим эрсдэлээс сэргийлэх дараах аюулгүй хэрэглээний зөвлөмжүүдийг та бүхэнд хүргэж байна.

Нууц үгийн аюулгүй байдлыг хангах

Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ бусдад задруулахгүй байх, тогтмол хугацаанд сольж хэвших. Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн  нэр, төрсөн огноо, гар утасны дугаар гэх мэт бусад хүмүүс амархан таамаглах боломжтой мэдээллийг нууц үг болгон ашиглахгүй байх.

Төхөөрөмжийн баталгаажуулалт

Интернэт банканд тогтмол хандах төхөөрөмжөө баталгаажуулж нэвтэрсэн төхөөрөмжийн жагсаалтаас бүртгэлээ тогтмол хянаж аюулгүй байдлаа хангаарай.

Дансаа тогтмол хянах

Дансны хуулгаа тогтмол хянаж, сэжигтэй болон зөвшөөрөлгүй гүйлгээг нэн даруй мэдээлэх. Мөн дансны орлого, зарлагын мэдээллийг цахим шуудан эсвэл мессежээр хянаж байх.

Нууц үгийн ашиглалт

Интернэт банкны нууц үгийг бусад системд болон сошиал сүлжээ, цахим шуудан гэх мэт бусад ашигладаг нууц үгтэй давхардуулахгүй байх. Мөн нэвтрэх нэр, нууц үгийг веб хөтөч дээрээ сануулж, хадгалахгүй байх.

Давхар танин баталгаажуулалт

Two Factor Authentication буюу давхар танин баталгаажуулалтыг интернэт банк, сошиал хаяг, хувийн и-мэйл хаягтаа нэмэлт тохиргоо хийн идэвхжүүлж, нэвтрэх нууц үгээс гадна давхар баталгаажуулах код оруулан аюулгүй байдлаа сайжруулаарай.

Фишинг и-мэйлээс сэргийлэх

Интернэт банкны нэвтрэх мэдээлэл болон бусад хувийн мэдээллийг хулгайлах зорилготой, банкны нэрийн өмнөөс хуурамч и-мэйл илгээх цахим гэмт хэрэг түгээмэл байдаг. Иймээс хуурамч холбоос болон сэжигтэй хавсралт файл агуулсан фишинг и-мэйлээс сэргийлэх, тэдгээрийг таньж сурах, Хэрвээ сэжигтэй и-мэйл хүлээн авсан бол банканд яаралтай мэдэгдэх.

Аюулгүй төхөөрөмж ашиглах

Олон нийтийн үнэгүй Wi-Fi эсвэл үйлчилгээний газрын баталгаагүй дундын компьютер ашиглан интернэт банканд холбогдохоос зайлсхийх, Интернэт банк ашиглахдаа https:// буюу SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан эсэхийг хянах.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ