АТМ болон ПОС машин ашиглах аюулгүй байдлын зөвлөмж


АТМ болон ПОС машин ашиглах аюулгүй байдлын зөвлөмж

Төлбөрийн карт ашиглах нь бидний өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг хялбарчилж өгдөг ч анхаарал болгоомжгүй байдлаар картын мэдээллээ алдсанаар цахим залилан, луйварт өртөх эрсдэлийг дагуулж байдаг.

Залилагч этгээдүүд тусгай төхөөрөмж ашиглан пин код болон картын бусад мэдээллийг хуулбарлан авах эрсдэлтэй бөгөөд тухайн картыг хуурамчаар дуурайлган хийж АТМ, ПОС машинд ашиглах, онлайн худалдан авалт хийх, мөн хулгайлсан мэдээллээ онлайн хар захууд дээр үнэлж худалдаалах зэрэг эрсдэлтэй байдаг тул дараах аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг сануулж байна.

  • Картын ПИН кодыг цээжлэх, бичиж тэмдэглэхгүй байх
  • Картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV код, ПИН код, гарын үсэг зэрэг картын нууцлалтай мэдээллийг бусдад задруулахгүй байх
  • Төлбөрийн картыг бусдад дамжуулахгүй байх
  • АТМ-ээр үйлчлүүлэхдээ бусдаас тусламж авахгүй байх
  • АТМ-ын ПИН код оруулах, карт унших хэсгийг сайтар ажиглаж, нууц камер, картын мэдээлэл хуулбарлах нэмэлт төхөөрөмж байгаа эсэхийг нягталж, сэжигтэй зүйл ажиглагдсан тохиолдолд тухайн АТМ-ээр үйлчлүүлэлгүй, банканд нэн даруй мэдэгдэх
  • ПОС машинаар гүйлгээ хийхдээ үйлчилгээний ажилтанд ПИН кодоо хэлэхгүй өөрөө оруулах
  • ПОС машинд аль болох соронзон туузыг уншуулахаас зайлсхийж, картын ЧИП-ийг уншуулж байх
  • Гүйлгээ хийсний дараа карт болон баримтаа марталгүй авах, баримтыг найдвартай устгах
  • Картаа гээгдүүлсэн болон алдсан тохиолдолд банканд нэн дариу мэдэгдэж хаалгах
  • Сэжигтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд банканд мэдэгдэж, шалгуулах
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ