“ГОЛОМТ БАНК” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА


“ГОЛОМТ БАНК” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

Банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк олон нийтээс 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 11-р сарын 23-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн бөгөөд анхдагч арилжааны эхний өдөр төлөвлөлт 110.7%-ийн биелэлттэйгээр Монгол Улсын Хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны түүхэнд хамгийн өндөр дүнтэй IPO буюу 114.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, анх удаа хувьцаагаа нийтэд санал болгох үйл явц амжилттай болж өндөрлөсөн билээ.

Энэ удаа Голомт банк Компанийн тухай хууль, Голомт банкны дүрэмд заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2-р сарын 15-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрээр хувьцааны ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэснийг та бүхэнд мэдэгдэж байна.

Ногдол ашгийг Голомт банкны 2022 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас мөнгөн хэлбэрээр, нэгж хувьцаанд 50 төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар тогтсон бөгөөд ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, зохицуулагч байгууллагаас хариу мэдэгдэл ирүүлснээс хойш 60 хоногийн дотор олгохоор  шийдвэрлэсэн болно.

 

Нээлттэй банк – Голомт банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ