Si картын оноогоор авах боломжтой шинэ купонууд нэмэгдлээ


Si картын оноогоор авах боломжтой шинэ купонууд нэмэгдлээ

Si карт өнгөрсөн онд олон төрлийн оноо цуглуулах урамшууллаар харилцагчдадаа бэлэг барьсан. Тэдгээр хөтөлбөрийн хүрээнд оноо цуглуулсан ч оноогоо хараахан ашиглаж амжаагүй байсан харилцагчдад дуулгах сайхан мэдээтэй. Спорт тэр дундаа сагсан бөмбөг сонирхогчдод зориулан Si картын “Loyalty” хөтөлбөрт одоо байгаа оноогоороо авах боломжтой шинэ купонууд нэмэгдлээ.

Шинээр нэмэгдсэн купонууд:

  • ALL STAR тоглолтын хос тасалбар
  • FIBA Asia cup 2025 Pre-Qualifiers тоглолтын нэг тасалбар
  • FIBA Asia cup 2025 Pre-Qualifiers тоглолтын хос тасалбар

Нэг харилцагч нэг төрлийн купоноос 1 ширхгийг л авах бөгөөд 1-ээс дээш купон авсан тохиолдолд купоныг хүчингүй болгож, оноог буцаан олгоно.

Та 2022 онд зарлагдсан хөтөлбөрийн хүрээнд цуглуулсан оноогоо 2023.06.01-ний өдөр хүртэл ашиглах боломжтой бөгөөд одоо хийгдэх картын худалдан авалт, гүйлгээнд оноо нэмж олгохгүй болно. Харин 2023 оны оноотой, шинэ хөтөлбөр тун удахгүй хэрэгжиж эхлэх тул өмнөх хөтөлбөрт оролцож амжаагүй болон карт шинээр нээлгэсэн харилцагчдад энэ оны хөтөлбөрт идэвхтэй оролцохыг санал болгож байна.

Та өөрт цугларсан, Si картын оноог SocialPay аппликэйшн болон Loyalty.golomtbank.com вэбсайтаар дамжуулан шалгах боломжтой.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Картын урамшуулал болон хөнгөлөлтийн хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Loyalty.golomtbank.com вэбсайтаар зочлоорой.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ