Баталгаат бус программ хангамж, аппликэйшн ашиглахаас зайлсхийгээрэй


Баталгаат бус программ хангамж, аппликэйшн ашиглахаас зайлсхийгээрэй

Дижитал эрин зуунд компьютер, гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжийг хэрэглэхгүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлөх аргагүй. Бид цахим хэлбэрээр мэдээллээ хадгалж, бүх хэрэглээгээ шийдвэрлэх боломжтой болсны дотор өөрийн банк, санхүү, мөнгийг ч гар утсаараа удирдаж байна. Энэ нөхцөлд мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай бөгөөд кибер халдлагаас хувийн мэдээлэл, санхүүгээ хамгаалах  мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал юм.

Баталгаат бус программ хангамж:

Кибер халдлагын нэг төрөл болох Malware (malicious software) буюу хортой программ хангамж нь таны компьютерт баталгаат бус программ хангамжаар дамжин суух боломжтой.

Хортой программ хангамж нь  компьютерын үйл ажиллагааг таслан зогсоох, мэдээлэл цуглуулах,  компьютерын системд хандах боломжийг олж авах, интернэт банк, нууц үг, кредит картын дугаар цуглуулах, файлуудыг барьцаалах зэрэг зорилготой байдаг. Хортой программ хангамж нь олон төрөл байдаг бөгөөд бид тэднийг вирус, ransomware гэж ярьж хэвшсэн байдаг.

ВирусВирусээр халдсан файлыг нээвэл өөрийгөө хувилж, хувилагдсан хэсгүүд нь   компьютерын бусад программ, файл, хатуу диск зэрэгт тархдаг. Өөрөөр хэлбэл компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, үржих чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэдэг.

RansomewareRansomware гэдэг нь таны компьютерт хадгалагдаж буй нэн чухал хэрэгцээтэй файлуудыг барьцаалдаг хортой программ юм. Энэ төрлийн халдлагад өртсөнөөр та өөрийн чухал  файлуудыг нээж үзэх боломжгүй болох ба шифрлэгдсэн файлуудыг сэргээн үзэхэд хакеруудад их хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болдог.

Баталгаат бус аппликэйшн:

Гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжийн программ хангамж болох аппликэйшн нь хуурамч, хортой код агуулсан байх нь цөөнгүй. Эдгээр хортой код  бүхий аппликэйшн нь мэдээлэл хулгайлах, байршил тогтоох, дэлгэц бичих зэрэг аюултай  үйлдлүүдийг хийх боломжтой. Иймд аппликэйшн татахдаа нэр, агуулга, тайлбарыг сайтар нягтлан баталгаат эх үүсвэрээс татаарай. Тухайн аппликэйшн танаас ямар мэдээлэл шаардаж байгааг анхаарч, аюулгүй байдлын тохиргоонуудыг нь шалган тохируулахаа битгий мартаарай.

Хортой код агуулсан аппликэйшн, программ хангамжаас хэрхэн сэргийлэх вэ ?

  1. Банкны аппликэйшн татаж авахдаа зөвхөн Google Play Store болон Apple App Store, Huawei AppGallery зэрэг албан ёсны аппликэйшн нийлүүлэгчээс татан авах.
  2. Баталгаагүй, зөвшөөрөлгүй программ хангамж суулгахгүй байж, компьютертоо албан ёсны лицензтэй антивирусны программ суулгах
  3. Сэжиг бүхий, хамгаалалтгүй вэбсайт руу хандахаас зайлсхийх, хувийн мэдээллээ оруулахгүй байх
  4. И-мэйлээр ирсэн сэжигтэй хавсралт болон линк дээр дарахгүй, нээхгүй байх
  5. Bluetooth асаалттай байснаар бусад хүмүүс таны гар утас эсвэл бусад ухаалаг төхөөрөмжийн зарим функцуудыг зайнаас удирдах боломжтой болдог тул шаардлагагүй үед Bluetooth-ийг унтраах.
  6. Jailbreak / Root хийгдсэнээр таны төхөөрөмжид хортой программ суулгах эрсдэл үүсэх бөгөөд үүгээр дамжуулан таны зөвшөөрөлгүйгээр бусад программтай холбоотой файлуудыг зайнаас унших, илгээх, алсаас камер болон микрофоныг асаах, дуудлага чагнах, бичлэг хийх зэрэг аюултайг анхаарах
  7. Өөрийн чухал файлуудыг зөөврийн хард, флаш диск дээр үргэлж хувилж, файлаа алдах эрсдэлээс сэргийлэх.

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ