Дэлхийд өрсөлдөх Монголын гол тоглогч – “Эрдэнэс Тавантолгой”


Дэлхийд өрсөлдөх Монголын гол тоглогч - “Эрдэнэс Тавантолгой”

“Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд” цуврал энэ удаад Монголын нүүрсний салбарын гол тоглогч “Эрдэнэс Тавантолгой” компанийг онцолж байна. Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд дотроо олборлолтоороо мөн орлогоороо тэргүүлж буй нь “Эрдэнэс Тавантолгой” юм. Уул уурхайн бусад төслүүдээс  ялгарах онцлог нь 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй, 2019 онд нийтдээ 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан компани билээ. Эндээс л “Эрдэнэс Тавантолгой”-ийн цар хүрээ, цаашилбал нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь багцаалдаж болох юм. Нийгмийн маш олон төсөл хөтөлбөрүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-хон оролцож ажилладгаас энэ удаад төмөр замын төслүүдийг нь танилцуулъя.

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Богдхан төмөр зам зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг тус компани хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж байна. Барилга угсралтын ажил ч төмөр замын төслүүд дээр маш амжилттай хэрэгжиж буй юм.

Энэ төсөл нь “Эрдэнэс Тавантолгой” компаниар зогсохгүй Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд үздэг. 5.1 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн том хэрэглэгч нь БНХАУ юм. Гэвч төмөр замгүйгээс үүдэн Тавантолгойн нүүрсийг автомашинаар тээвэрлэсээр зорьсон хэмжээнд борлуулалт хийж чадахгүй байна. Жилдээ 42 сая тонн нүүрс экспортлох зорилтыг Монгол Улсын Засгийн газар сүүлийн хоёр жил дараалж дэвшүүлсэн боловч цар тахлын нөхцөл байдал, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас үүдээд чадаагүй. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орвол тээврийн зардал буурахын зэрэгцээ хилийн нэвтрүүлэх хүчин чадал ч үлэмж нэмэгдэх юм.

Хоёр өртөө, таван зөрлөгтэй Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортлох боломжтой болно. Ингэснээр Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ. Харин Монгол улсын нутаг дэвсгэр доторх нүүрсний тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болж хямдарч, өнөөгийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал дөрөв дахин буурах юм. Түүнчлэн 1900 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, 25 жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгөх тооцоо бий.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 ам.доллар байна. Төмөр зам баригдсанаар тээвэрлэлтийн зардал найман ам.доллар болж буурна. Энэ хэмжээгээр эдийн засгийн үр ашиг, иргэдэд очих ашиг нэмэгдэнэ.

2022 оны 7-р сарын 1-нд нээхээр төлөвлөн ажиллаж буй энэ замаар Монголын нүүрс гадаад зах зээлд хүрч, бодит ашиг нь Монголчуудад ирэх юм. Мэдээж асар өндөр үнийн дүн бүхий төслийн санхүүжилт ямагт бэлэн байна гэдэг хэцүү. Харин Голомт банк “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран 2020 онд л гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олгож ажилласан. Стратегийн ач холбогдол бүхий уг замын бүтээн байгуулалтыг ямар ч саадгүйгээр төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад энэ санхүүжилт дэмжлэг болсон гэдэгт бид итгэлтэй байна. Үүнээс гадна бидний харилцаа бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтээс гадна улсын төсөвт татвар урьдчилан төвлөрүүлэхэд ч хамтарч ажилласан туршлагатай. Үр дүнг нь нийтээрээ хүртэх төслүүд дээр ийнхүү “Эрдэнэс Тавантолгой”, Голомт банк амжилттай хоршин ажиллаж, ирэх онд экспортын орлогод бодитой хувь нэмэр оруулах төмөр зам ашиглалтад орох нь ээ.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ