7-17 насны хүүхэд залууст зориулсан Junior багц бүтээгдэхүүн: Санхүүгийн аялал үргэлжилсээр


Эцэг эх бүр хүүхдээ мөнгөө зөв захиран зарцуулж, ариг гамтай хэрэглээсэй, зөв худалдан авалт хийж сураасай гэж хүсдэг. Хүүхэд залуус багаасаа санхүүгийн боловсролтой болсноор ирээдүйдээ өдөр тутмын болон томоохон санхүүгийн шийдвэрүүдээ зөв гаргаж сурахад ихээхэн ач холбогдолтой юм. Гэвч манай улсад хүүхдэд зориулсан санхүүгийн боловсрол, үйлчилгээ үзүүлдэг газар түгээмэл биш. Тиймээс эцэг эхчүүд болон хүүхэд залууст зориулан Голомт банкнаас “JUNIOR” нэртэй багцыг санал болгож эхэлжээ. 7-17 насны хүүхэд залууст зориулсан энэхүү багц нь хүүхдийг багаас нь бие даалгаж, санхүүгийн харилцаанд сурган, мөнгөө зөв зохистой зарцуулах чадвартай, хариуцлагатай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа ажээ.

JUNIOR багц танд ямар давуу талуудыг олгох вэ?

  • Төлбөр тооцоог түргэн гүйцэтгэж, өдөр тутамдаа хэрэглэх
  • “Алтантүлхүүр” хүүхдийн мөнгөн хадгаламж эсвэл The Color картын хэрэглэгч бол хуримтлалдаа багахан хэмжээний орлого нэмээд энэхүү багц үйлчилгээнд шилжих боломжтой.
  • Ирээдүйд хүссэн зүйлээ худалдан авах боломжит мөнгөн хуримтлалтай болохын зэрэгцээ бусдын төлөө сайн үйлсэд өөрийн хадгаламжийн хүүний багахан хувийг хандивлах боломжтой.
  • The Color картад дагалдах хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрт үнэгүй хамрагдах эрхтэй.
  • Хүүхдээ мөнгөө зүй зохистой зарцуулж буй эсэхэд нь эцэг эх давхар хяналт тавих боломжтой ба гүйлгээний мэдээлэл мессэжээр авах “Easy info” үйлчилгээ үнэ төлбөргүй авах эрхтэй.
  • Хүүхдэд зориулсан SocialPay хэтэвч үйлчилгээ үнэгүй авах эрхтэй.

Багцыг хэрхэн авах вэ?

Голомт банкны салбарт эцэг эх, асран хамгаалагчийн аль нэг нь хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг, эхийн цахим үнэмлэхийг бүртгүүлснээр таны хүүхэд санхүүгийн цоо шинэ аяллаа эхлүүлэх боломжтой болно.

Өөрийн зорилго, мөрөөдөлдөө зориулсан хадгаламжтай болж, нэг дороос илүү олон, илүү cool үйлчилгээг авах, санхүүгийн боловсролд суралцаж, мөнгөө хянах боломжтой JUNIOR: Санхүүгийн аялалд тавтай морил!

JUNIOR багцын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаад санхүүгийн шинэхэн аяллаа эхлүүлээрэй.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ