Тийм. Та дурын салбарт хандаж Amex карт захиалан дансаа холбон ашиглах боломжой.
Таны карт хэвийн мөртлөө гүйлгээ хийж болохгүй эсвэл картын пластик болон соронзон тууз, чип гэмтсэн бол Голомт банкны дурын салбар тооцооны төвд хандан картыг шалгуулж, дахин хэвлүүлж авна.
Хэрэв таны картын хугацаа дууссан бол та ойролцоо байгаа Голомт банкны салбар, тооцооны төвд хандан картын хугацааг сунгуулах хүсэлтээ гаргана. Хүсэлтийг хүлээж авсанаас хойш ажлын 1-2 өдрийн дараа хугацаа сунгагдсан карт бэлэн болно.
EMV Chip картын чип ялтас дахь харилцагчийн болон дансны мэдээлэл нь хууль бус байдлаар алдагдахаас хамгаалагдсан байдаг тул хуурамчаар хувилахаас сэргийлж чаддаг байна. EMV нь Europay, MasterCard, Visa гэсэн үгний товчлол бөгөөд таны картын нууцлалыг сайжруулах зорилгоор тусгай технологи бүхий EMV чип хамгаалалтыг нэвтрүүлсэн юм.
Хэрвээ та интернэт банкны эрхтэй бол өөрийн эрхээрээ нэвтрэн орж картаа хаах, нээх боломжтой. Мөн яаралтай 24 цагийн үйлчилгээтэй банкны 1800-1646 тоот утас болон contactcenter@golomtbank.com и-мэйл хаягаар хандаж картаа яаралтай хаалгуулах шаардлагатай.
Карт эзэмшигч гадаадад сурдаг, өөрийн биеэр банкны салбар дээр ирэх боломжгүй үед заавал нотариатоор батлуулсан итгэмжлэл шаардагдана. Карт эзэмшигчийн албан ѐсны итгэмжлэгч нь түүний нэрийн өмнөөс карт болон пин код шинээр захиалах, картын хугацаа дууссан тохиолдолд сунгах гэх мэт эрхтэй байна. Хэрвээ харилцагч итгэмжлэл үйлдээгүй тохиолдолд гадаадад оршин суугаа Монгол улсын элчин сайдын яаманд хандаж итгэмжлэл авах хэрэгтэй. Энэхүү итгэмжлэлийг ГХЯамнаас итгэмжлэгдэж буй хүн авч карт нээлгэсэн үндсэн салбарт бичиг баримтын хамт очно.
Гадаадад урт хугацаагаар суралцах, оршин суухаар явж буй бол харилцагч та картын итгэмжлэл үйлдэх, мөн интернэт банк нээлгэхийг санал болгож байна. Харилцагч итгэмжлэл хийж үлдээснээр өөрийн картын хугацаа дууссан тохиолдолд сунгуулах, нөхөн авах, пин код шинээр захиалах боломжтой болно. Интернэт банкны эрх нээлгэснээр дэлхийн аль ч улс орноос өөрийн эзэмшдэг дансуудын орлого, зарлагын гүйлгээг хийх, картаа хаах, нээх боломжтой байдаг
24 цагийн дараа АТМ-ын пин кодын блок автоматаар гарах бөгөөд харилцагчид яаралтай мөнгө хэрэгтэй тохиолдолд интернэт банкаараа өөр данс руу шилжүүлэн мөнгө авах эсвэл өөрт аль ойр байрлах салбар, тооцооны төвүүдээс бичиг баримтын хамт очиж үйлчилгээ авах боломжтой.
АТМ болон CDM дээр шилжүүлэг хийх боломжтой. Шилжүүлэг хийхэд бусад банкны данс руу гүйлгээ хийх боломжгүй ба шилжүүлэг хүлээн авах данс нь төгрөгийн валюттай Голомт банкны харилцах, хадгаламж болон картын данс байна. Төгрөгөөс бусад валютаар шилжүүлэг хийх боломжгүй. Шилжүүлэг хийх гүйлгээний дээд хязгаар нь тухайн картын өдөрт гарах бэлэн мөнгөний хязгаартай ижил дүнтэй байна. Картын төрлөөс шалтгаалаад өдөрт гарах хязгаар өөр өөр байгаа
Голомт банкны АТМ-д Голомт банкны картыг залгиулсэн бол тухайн АТМ-тэй ойрхон салбараас, картаа хаанаас авч болох талаар банкны 1800-1646 тоот утаснаас лавлах боломжтой.
Бусад банкны картыг Голомт банкны АТМ-д хураалгасан бол өөрийн банкиндаа хандаж картаа авна. Тухайн банкин дээр карт нь ажлын 3-5 хоногт хүргэгдэн очсон байна.
Манай банкны харилцагч гадаадын банкны АТМ – д картаа хураалгасан бол тухайн картаа хураалгасан АТМ–ын банкинд хандаж өөрийн бичиг баримтаа үзүүлэн авч болно. Гэхдээ ОУ-ын дүрмийн дагуу АТМ-д хураагдсан картыг буцаан олгохгүй, устгах шаардлагатай байдаг.
Бусад банкны АТМ – д Голомт банкны картыг залгиулсан бол анх карт захиалж байсан үндсэн салбараасаа авах бөгөөд ажлын 5-10 хоногт тухайн салбар дээр карт нь хүргэгдэн очсон байна. Салбар дээр ирсэн эсэх мэдээллийг 1800-1646 утсаар лавлан асууна.
CDM машин дээр нэг удаад 80 ширхэг дэвсгэрт буюу дээд тал нь 1,600,000.00 төгрөгийн орлого хийх боломжтой. Голомт банкны CDM-р үйчлүүлэхэд Голомт банкны харилцагчид ямар нэгэн нэмэлт төлбөргүй. Дансандаа хийсэн орлого нь гүйлгээ хийсэн даруйдаа орно.
АТМ-с нэг удаа 800,000.00 төгрөг буюу 40 ширхэг дэвсгэрт гарах бөгөөд тухайн картны өдрийн лимитээс хамааран бэлнээр мөнгө авна.
Гадаадын банкны харилцагч манай АТМ картаа залгиулсан тохиолдолд банкны 1800-1646 лавлах утсанд хандан карт нь АТМ-д залгиулсан эсэхийг лавлан картаа өөрийн бичиг баримттайгаа ирж авна.
Харилцагч та Голомт банкны 24/7 ХҮТ /1800-1646/–д болон өөрт аль ойрхон байрлах салбар, тооцооны төвүүдэд хандан хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой. Гүйлгээ нь Монгол улсад хийгдсэн тохиолдолд Төв банкны журмын 7-14 хоног харин гадаад улсад хийгдсэн тохиолдолд ОУ-ын дүрмийн дагуу 45-120 хоногийн хугацаанд шийдвэрлэгдэнэ.
Интернэт худалдан авалт хийхэд карт эзэмшигчийн нэр, картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV code болон харилцагч хамгаалалттай сайтаар гүйлгээ хийж буй тохиолдолд E – code шаардагдана.
Тухайн өдрийн Монгол банкны албан ханшаар тооцогддог.
Zip code буюу Postal code гэдэг нь шуудангийн бүсчлэлийн код бөгөөд тухайн байгууллага, объектын байршлыг илэрхийлдэг юм. Энэ нь аймаг, хот, дүүрэг гэх мэтээр бүс, нутаг бүрт өөр өөр байдаг. Харилцагч www.zipcode.mn сайтаар орж өөрийн амьдарч буй бүс нутгийн кодоо шалгах боломжтой.
Харилцагч өөрийн картаар интернэт төлбөр тооцоо хийхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:
Энэ төрлийн гүйлгээ нь картыг төлбөрт хүлээн авч буй банкны ханш болон Мастер, Виза, АМЕХ, UPI картын байгууллагуудын гүйлгээ нэхэмжлэгдэх өдрийн ханшнаас шалтгаалан тооцогддог. Мөн тухайн гүйлгээ хийгдсэн өдрийн ханш болон нэхэмжлэгдэх өдрийн ханш өөр байдаг зэргээс шалтгаалан ханшийн зөрүү үүсдэг. Үүнийг манай банк хянах, удирдах боломжгүй юм.
Гүйлгээ автоматаар хийгдэх бөгөөд 10 секундын дотор хүлээн авагчдаа очно. Хэрвээ хүлээн авагч нь хараахан үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй байга бол бүртгүүлсэн даруй хүлээн авагчийн дансанд орно.
Явуулсан төлбөрийн даалгаварт засвар оруулах, буцаан дуудах, лавлагаа авахад:
Гадаадын банкинд дотоодын дансны хуулга илгээхэд /сард/- 30 ам.доллар
Бусад банк болон түүний харилцагчид гадаадаас шилжүүлэг ирэхэд- 0.05% (min 10 ам.доллар)
Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.
Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь таньд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.
Картаа хаясан/хулгайд алдсан тохиолдолд та дараах сувгуудаар картаа хааж, бидэнтэй холбогдох боломжтой.
Та бидэнтэй холбоо барьсан тохиолдолд бид таны картыг шинээр нөхөн авч явуулах бөгөөд ажлын 2 хоногийн дотор та хүлээж авах болно. Та дансны хуулгаа анхааралтай хянаж сэжигтэй, хэвийн бус гүйлгээ гарсан тохиолдолд бидэнд яаралтай мэдэгдээрэй.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун, түүхий эд материал зэрэг олон л төрлийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтад факторинг ашиглах боломжтой.
Энэ нь улс дамнасан худалдаанд хэрэглэгддэг худалдааны нэхэмжлэхийн дагуу авлага санхүүжүүлэх үйлчилгээ юм.
Гадны орнуудаас машин техник, үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахад урт хугацаат зээлийн санхүүжилт шаардлагатай болдог тул тухайн экспортлогч орны банкуудаас /зарим тохиолдолд Экзим банкууд/ урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг санал болгодог. Уг зээл, санхүүжилтийг зөвхөн “Export Credit Agency” буюу Экспортын санхүүгийн агентлагаас гаргасан даатгалын хүрээнд олгогддог тул ЭСА даатгалтай зээл гэж нэрлэдэг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын худалдан авалтыг ЭСА даатгалтай зээлээр санхүүжүүлэх боломжгүй тул богино хугацаат импортын зээл илүү тохиромжтой.
Импортын зээл олгохоор шийдвэрлэгдсэн тохиолдолд Гадны банкнаас худалдааны гэрээ, нэхэмжлэлийн мэдээллийг үндэслэн зээл олгогддог.
Импортын зээл нь Хятад, Орос, Герман, Япон зэрэг орнуудын банкуудаас олгож буй зээл бөгөөд тухайн орнуудаас худалдан авж буй бараа, бүтээгдэхүүний импортын санхүүжилтэд зориулагдсан зээл юм.
Банк гадаадын банкнаас нээгдсэн баталгааг үндэслэн тендерийн баталгаа нээдэг.
Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, ОУ-ын хөгжлийн байгууллагуудаас зарласан төсөл хөтөлбөрөөс зарлагдсан тендерт оролцох хүсэлтэй гадаадад бүртгэлтэй компаниуп өөрсдийн орны банкнаас Голомт банк руу баталгаа нээлгүүлэн уг баталгааг үндэслэн Голомт банкнаас тендерийн баталгаа нээх боломжтой байдаг.
Аккредитив нь ихэвчлэн худалдан авалт буюу ачилт бүрт нээгдэн ачилтын баримт баталгаажсанаар төлбөр хийгддэг бол Баталгаа нь илүү урт хугацаагаар нээгдэж баталгааны дүнгийн хүрээнд тогтмол бараа, бүтээгдэхүүний худалдан авалт, төлөлтийг хийдэг.
Дотоодын банкны аккредитивийг ОУ-ын өндөр зэрэглэлтэй банкаар давхар баталгаажуулалт (confirming) хийлгүүлэх буюу ОУ-ын өндөр зэрэглэлтэй банк давхар төлбөрийн үүрэг хүлээж буй хэрэг.
Гадаадын банкны баталгааг барьцаалан зээл олгох боломжгүй.
Дараах төрлийн гадаад баталгааны үйлчилгээг банк үзүүлдэг:
Нэг талын хүсэлтээр аккредитив, баталгааны нөхцөлд өөрчлөлт оруулдаггүй. Талууд харилцан тохиролцсон үед аккредитив, баталгааны нөхцөлд хэдэн удаа ч өөрчлөлт оруулж болно. Жишээлбэл: Аккредитивийн дүнг нэмэгдүүлэх, ачилтын хамгийн сүүлчийн огноог өөрчлөх, бараа ачигдах боомтын нэрийг өөрчлөх г.м
Шаардлагагүй. Худалдааны гэрээ болон аккредитив, баталгаа нь тусдаа бие даасан хэлцэл юм. Банк аккредитив, баталгааг нээхэд худалдааны гэрээг үндэслэх хэдий ч гэрээний нөхцөлөөс үл хамааран талууд аккредитив, баталгааны нөхцөлийг нэг бүрчлэн тохиролцох шаардлагатай.
Аккредитивийн төлбөр төлөгдөх нөхцөл олон янз байдаг. Жишээлбэл:
1) Шууд төлбөртэй: Ачилт хийгдээд бичиг баримт банкинд ирүүлж баталгаажснаар,
2) Хойшлогдсон төлбөртэй: Ачилт хийгдсэнээс хойш тохирсон хугацааны дараа (30, 60, 90 хоног г.м),
3) Холимог төлбөртэй: шууд болон хойшлогдсон төлбөрийн нөхцөл хосолсон,
4) Аккредитивийн дараах санхүүжилт: аккредитивийн төлбөрийг хойшлуулах зорилгоор төлбөрийг гадаадын банкаар урьдчлан төлүүлж зээл рүү хөрвүүлэх.
Банк аккредитивийг 2 төрлөөр нээнэ.
1) Эх үүсвэртэй аккредитив: Нээх аккредитивийн дүнтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг Банкинд урьдчилан байршуулснаар нээнэ. Энэ тохиолдолд Банк эх үүсвэргүй аккредитив нээсэн үед жилийн шимтгэл болон эрсдлийн шимтгэл тооцогдохгүй.
2) Эх үүсвэргүй аккредитив: Банк харилцагчийнхаа өмнөөс төлбөрийн эрсдлийг хүлээх тул зээлийн нэгэн адил судалгаа хийж аккредитивийг нээнэ.
Худалдан авагч /импортлогч/ талын хувьд урьдчилж төлбөрийг төлсөн ч бараагаа хүлээн авах эсэх эрсдэл, харин худалдагч талын /экспортлогч/ хувьд бараагаа түрүүлж ачуулсан боловч төлбөрөө дараа нь хүлээж авах эрсдлийг аккредитивийн үйлчилгээ хаадаг. Өөрөөр хэлбэл, Аккредитив нь бараа бүтээгдэхүүнийг тохиролцсон нөхцөлийн дагуу нийлүүлсэнийг нотлох бичиг баримтуудыг ирүүлсэн үед төлбөрийг цаг тухайд нь бүтэн дүнгээр шилжүүлэх банкны төлбөрийн баталгаа юм.
Та харилцах данснаасаа захиалгат шилжүүлгээр хадгаламжиндаа мөнгө автоматаар татуулах, гадаад гуйвуулга, банк хоорондын болон дотоод шилжүүлэг хийх, хэрэглээний төлбөр төлөх гэх мэт бүхий л төрлийн гүйлгээ хийх боломжтой.
Тийм. Та дурын салбартаа хандан дансандаа карт захиалан авах боломжтой
Үгүй. Та дурын салбар дээрээ очин дансаа хаалгуулах боломжтой
Голомт банкны харилцагч биш, гадаад улсад амьдардаг монгол, гадаад иргэдэд энэхүү бүтээгдэхүүн нээлттэй юм. Та Гадаадад оршин суугаа харилцагчдад зориулсан хадгаламж нээх хүсэлт илгээснээр бид тантай холбогдон танд хэрэгцээтэй бүх мэдээллийг хүргэх болно.
Орлого, зарлага чөлөөтэй хийгдэх боломжтой сар бүр хүү олгох нөхцөл бүхий хугацаагүй хадгаламжийн бүтээгдэхүүн.
Хадгаламжийн хүүг сар бүрийн эцэст бодож олгоно. Хугацааны дундуур орлого зарлага хийх боломжгүй байна.
Хугацаа дууссан өдөр сунгуулах хүсэлт өгөөгүй тохиолдолд “Хугацаа нь дууссан хадгаламжийн сертификат” бүтээгдэхүүнд шилжих бөгөөд хүү нь энгийн хугацаагүй хадгаламжийн хүүтэй тэнцүү байна.
Улирал тутам шатлан өсөх хүүтэй орлого, зарлага хийгдэх уян хатан нөхцөл бүхий хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүн.
Зарлага гаргасан тохиолдолд зөвхөн зарлагын мөнгөн дүнд хямдруулалтын хүү тооцон олгоно. Харин үлдэх мөнгөн дүнгийн хуримтлагдсан хүү хэвээр хадгалагдана.
Хүүхдийн мөнгөний хадгаламжийн дансандаа засгийн газраас сар бүр 0-18 настай хүүхэд бүрт олгож буй мөнгийг шууд хүлээн авч, өндөр хүү авах боломжтой.
Та өөрт ойрхон салбарт хандан авто сунгалтын хүсэлт гаргаснаар хүүхдээ 18 нас хүртэл заавал банканд очилгүйгээр, хадгаламжийг нь автоматаар сунгуулан хуримтлал үүсгэх боломжтой.
Гэрээнийхээ хугацаанд орлого зарлагын гүйлгээ хийхгүйгээр хамгийн өндөр хүүг авах боломжтой.
Танд гэнэтийн шаардлагаар мөнгө хэрэгтэй болсон бол интернэт банкаараа болон дурын салбарт хандан өөрийн хадгаламжийнхаа үлдэгдлийн 85-95 хувь хүртэлх дүнгээр хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой.
Тийм. Та интернэт банк, смарт банкаараа хүссэн үедээ дансаа нээх боломжтой.
ЗӨВХӨН 1 УДАА сард хийх орлогоо 2 давхардуулан хийсэн үед дараа сард алгасаж болно. Энэ тохиолдолд үлдсэн сарууддаа сар бүр тогтмол орлогоо алгасалгүй хийсэн бол Банк таны хуримтлуулах зуршлыг дэмжин УРАМШУУЛАЛ олгоно. Сар бүр тогтмол хийх орлогоо 1-ээс дээш удаа давхардуулан хийсэн бол УРАМШУУЛАЛ олгохгүйг анхаарах.
Сар бүр тогтмол хийх орлогоо ЗӨВХӨН 1 УДАА алдсан буюу огт хийгээгүй эсвэл дутуу хийсэн үед үлдсэн саруудын аль нэгэнд нь орлогоо нөхөж хийгээд түүнээс хойш алгасалгүй тогтмол хуримтлуулсан бол таны хуримтлуулах зуршлыг Банк дэмжин УРАМШУУЛАЛ олгоно. 1-ээс дээш удаа алдсан бол УРАМШУУЛАЛ олгохгүй
Тогтмол хугацаанд хуримтлалдаа орлого хийж чадсан тохиолдолд хугацааны эцэст тогтмол дүнгээр урамшуулал олгоно.
Хугацаа дуусахаас өмнө дансаа хаалгах эсвэл сар бүрийн орлогоо хийж чадаагүй тохиолдолд урамшуулал олгохгүй. Зөвхөн жилийн 3.6 хувийн хүү бодогдоно.
Харилцагч сар бүр хийх мөнгөн дүнгээсээ өндөр дүнгээр орлого хийсэн ч гэсэн хугацааны эцэст олгох урамшууллын дүн өөрчлөгдөхгүй.
Сар бүр хийх мөнгөн дүн
Урамшуулал тогтмол дүнгээр
20,000 төгрөг – 22,000 төгрөг
50,000 төгрөг – 53,000 төгрөг
100,000 төгрөг – 107,000 төгрөг
200,000 төгрөг – 213,000 төгрөг
300,000 төгрөг – 320,000 төгрөг
500,000 төгрөг – 533,000 төгрөг
Сар бүрийн орлогоо тогтмол хугацаанд хийж чадсан тохиолдолд банкнаас төлөх нийт өгөөж (хүү+урамшуулал) жилийн 20%-тай тэнцүү байна. Жишээ нь: Харилцагч сар бүр 100,000₮ хуримтлуулбал 12 сарын дараа 1,200,000₮-ийн хуримтлалыг бий болгож чадна. Харин банк харилцагчийн хуримтлалыг урамшуулж нийт 130,400₮-ийн өгөөжийг (хүү+урамшуулал) олгох бөгөөд энэ нь ойролцоогоор жилийн 20 хувийн хүүтэй тэнцэнэ.
Тогтмол хуримтлал үүсгэхэд хамгийн тохиромжтой, өндөр өгөөж бүхий хадгаламж юм. Та сар бүр тогтмол дүнгээр хадгаламжийн дансандаа орлого хийсэн тохиолдолд УРАМШУУЛАЛ авах боломжтой.
Дотоодын болон олон улсын хамгийн олон карт дундаа АМЕКС картыг Монгол улсад зөвхөн Голомт банкны пос төлбөрт хүлээн авдаг. Ганц посын үйлчилгээнээс гадна Пос-н зээл, дата анализ, өдөр бүрийн гүйлгээний задаргааг харж хянах гэх мэт олон төрлийн дагалдах бүтээгдхүүнийг санал болгодог.
Кассын системтэй холбогдож ажиллах боломжтой пос бөгөөд эрсдлээс сэргийлэх, үйлчилгээний хурд нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талтай. Пос дээр дүн шивэх, харилцагчийн картыг касс ажилтан уншуулах гэх мэт гар ажиллагааг халах юм.
Та аль ч банкны пос хэрэглэгч байж болох бөгөөд посын орлогоо нотолж зээл авах боломжтой. Зээлийн хүсэлтийг Голомт банкны салбарт гаргана.
Голомт банкны Цахим хамтын ажиллагааны хэлтэс болон картын хэлтэстэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Лавлах дугаар 1800 1646
Пос авхад ямарч шимтгэл хураамжгүй байдаг. Улаанбаатарт 5 сая, орон нутагт 3 сая төгрөгний гүйлгээ гаргах ганцхан шаардлага тавьдаг
Орон нутгийн салбарт хандаж хүсэлт гаргана. Онлайнаар хүсэлт оруулах боломжтой.
Болно. Пос терминал дээр гүйлгээ хийхдээ бэлэн болон карт гэж сонгох боломжтой.
Болно. Сугалааны баримт хэвлэх боломжтой.
Та өөрт ойр байрлах салбар,ТТ-c зөвхөн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах боломжтой. Үйлчилгээнд бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг бүрдүүлэн ДБГ-Цахим хамтын ажиллагааны хэлтэст авч ирэх эсвэл https://www.golomtbank.com/citizen/product/292?m=7 линкээр орон Захиалга өгөх хэсгийн мэдээллүүдийг бөглөн хүсэлтээ онлайнаар илгээх боломжтой. Таны илгээсэн хүсэлтийг ЦХАХэлтэс хүлээн авч судлаад таны мэйл, холбоо барих утасны дугаараар эргэн холбогдох болно
Үгүй. Та зөвхөн E-Commerce үйлчилгээний гэрээг байгуулсанаар дээрх 2 үйлчилгээг нэгэн зэрэг өөрийн цахим хуудас болон аппликэйшн дээрээ холболт хийн гүйлгээ хүлээн авах боломжтой болно.
Болохгүй. E-Commerce үйлчилгээний гэрээг зөвхөн МУ-д хуулийн этгээдээр бүртгэгдсэн ААН-тэй байгуулах ба төлбөр тооцоо хүлээн авах данс нь Голомт банкны Байгууллагын нэр дээр нээгдсэн данс байна.
SSL /Secure Socket Layer/ Хамгаалалтын сертификат – Цахим хуудас болон аппликэйшнд хандаж буй карт эзэмшигчийн хувийн болон картын мэдээллийн нууцлалыг хамгаалах протокол юм. Уг хамгаалалтын сертификатыг Байгууллага Банктай гэрээ байгуулахаас өмнө өөрийн цахим хуудас, аппликэйшн дээр заавал хийсэн байх шаардлагатай.
Болно. Онлайн төлбөрийн систем дээр дотоодын бүх банкны картаар гүйлгээ хийж болохоос гадна, Гадаадын банкны Master, Visa, CUP, Amex картыг ашиглан гүйлгээ хийх боломжтой.
Таны SocialPay үйлчилгээнд холбохоор бүртгүүлсэн утасны дугаар, и-мэйл хаяг руу бид шалгах дугаар илгээх бөгөөд зөвхөн таны дугаарыг эзэмшиж, ашиглаж буй хүн л банкнаас ирүүлсэн нууц дугаарыг мэдэж, утасны дугаараа баталгаажуулах боломжтой тул гуравдагч этгээд таны мэдээллийг ашиглах боломжгүй юм.
Боломжгүй, гадны этгээд таны утас руу нэвтэрсэн ч, гүйлгээ хийхийн тулд зөвхөн таны мэдэх 4 оронтой пин кодыг оруулах эсвэл хурууны хээгээр тухайн гүйлгээг баталгаажуулах шаардлагатай болно. Та утсаа алдсан бол, өөр утаснаас үйлчилгээндээ дахин нэвтрэн, сошиал пин кодоо дахин шинэчлэх арга хэмжээ авснаар гадны этгээд таны данснаас гүйлгээ хийх боломжийг бүрэн, баталгаажуулж болно. Мөн та дугаараа яаралтай сэргээж, өөр дээрээ авснаар өөрт тань ирсэн гүйлгээний мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
•Үгүй, таны данс руу орно. Учир нь SocialPay-д холбосон данс нь таны данстай холбогдсон. Хэрэв та аппликэйшнд бүртгэлтэй дугаараа ашиглахаа больсон бол тань руу илгээсэн гүйлгээ “хүлээгдэж буй” төлөвт байж байгаад 14 хоногийн дараа цуцлагдана. Харин таны хуучин дугаарыг өөр хүн аппликэйшнд бүртгүүлбэл таны данснаас холболт шууд сална. Иймээс утасны дугаараа сольсон тухай бүртээ аппликэйшн руугаа орж дугаараа шинэчилж байна уу.
Хэрэв та онлайнаар харилцагчаар бүртгүүлсэн бол болохгүй. Уг төрлийн харилцагч нь “Хязгаарлагдмал” буюу бэлэн зарлагын гүйлгээ хийх эрхгүй байдаг тул SocialPay үйлчилгээгээр шилжиж ирсэн мөнгийг зөвхөн аппликэйшнаар дамжуулан хүлээн авах боломжтой. Харин өмнө нь Голомт банкны харилцагч байсан бол үйлчилгээнд тохируулсан сошиал данснаасаа зарлагын гүйлгээ хийлгэх боломжтой
Шаардлагагүй. Утасны дугаар, и-мэйл хаяг сонгох хэсэгт шууд гараас тухайн дугаар, хаягийг бичиж оруулах боломжтой.
SocialPay үйлчилгээ нь зөвхөн сошиал сувгуудаар дамжуулан гүйлгээ хийдэг ба дансны дугаараар дамжуулан мөнгө шилжүүлэх боломжгүй. Танд интернэт банк болон Смарт банк үйлчилгээг санал болгож байна.
Интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээр SocialPay аппликэйшн руу нэвтэрнэ.
Гүйлгээний лимит байхгүй. Харин та 1 удаадаа хамгийн багадаа 100₮, хамгийн ихдээ 1 сая ₮-ийг нэхэмжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл 1 өдөрт 1 сая ₮-өөр хэдэн ч удаа нэхэмжлэх илгээх боломжтой гэсэн үг.
Бүх төрлийн гүйлгээнд шилжүүлэгч болон хүлээн авагчид push notification, и-мэйл гэсэн 2 сувгаар мэдээлэл очно. Мөн нэмэлтээр шилжүүлэгч ямар суваг ашиглан гүйлгээ хийснээс хамааран тэр сувгаар нь хүлээн авагчид давхар мэдээлэл очно.
Гүйлгээ автоматаар хийгдэх бөгөөд 10 секундын дотор хүлээн авагчдаа очно. Хэрвээ хүлээн авагч нь хараахан үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй байга бол бүртгүүлсэн даруй хүлээн авагчийн дансанд орно.
Сошиал сувгуудаар дамжуулан мөнгө хүлээн авах болон шилжүүлэх дансыг хэлнэ.
Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээрээ нэвтэрнэ. Хэрэв онлайнаар бүртгүүлсэн бол банкнаас гар утасны дугаараар ирүүлсэн нэвтрэх нэр, имэйлээр ирүүлсэн нэвтрэх нууц үгээр тус тус нэвтэрнэ.
Утасны дугаар, имэйл хаяг болон twitter, facebook ашиглан бусад руу мөнгө шилжүүлэх, бусдаас мөнгө нэхэмжлэх боломжтой, санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийдэх цоо шинэ үйлчилгээ.
Боломжтой. Та Интернэт банкны “Төлбөр” үндсэн цэсийн “Хэрэглээний төлбөр” дэд цэсээр хандан таны СӨХ/Контор бүртгэлтэй байгаа эсэхийг шалгаснаар төлөлт хийх боломжтой.
Байгаа. Та Интернэт банкны “Карт” үндсэн цэснээс пин код авах картаа сонгон “Пин-код авах” хэсгээр дамжуулан авах боломжтой.
Интернэт банкаар кредит карт захиалах боломжгүй зөвхөн дебит карт захиалах боломжтой.
Боломжтой. Та Интернэт банкны “Зээл” үндсэн цэсийн “Зээлийн төлбөр төлөх” хэсгээр дамжуулан зээлийн төлбөрөө төлөх эсвэл “Зээл хаах” хэсгээр дамжуулан зээлээ урьдчилж хаах боломжтой.
Интернэт банкаар зөвхөн Энгийн хугацаатай хадгаламж болон Хуримтлалын хадгаламжийг сунгах боломжтой. Хэрэв бусад хугацаатай хадгаламж сунгах бол тухайн хадгаламж нь энгийн хугацаатай хадгаламж болж сунгагдана.
Боломжтой. Та Интернэт банкны “Хадгаламж” үндсэн цэсийн “Хадгаламж хаах” дэд цэсийг ашиглан зааврын дагуу хадгаламжийн данснаа хаах боломжтой.
Э-токен нь нэг удаагийн нууц үг (40 секунд тутамд өөрчлөгддөг) үүсгэгч төхөөрөмж юм. Уг төхөөрөмжийг ашигласнаар харилцагчийн дансны мэдээлэл, гүйлгээний нууцлал, аюулгүй байдал нь илүү өндөр байх болно.
Банк хоорондын 3 сая төгрөгөөс дээш гүйлгээ нь Монгол банкаар дамжин хийгддэг. Монгол банкны гүйлгээний цагийн хуваарийн дагуу ажлын өдрүүдийн 09:00-16:00 цагийн хооронд энэхүү гүйлгээ нь хийгддэг. Энэ цагаас бусад цагаар хийгдсэн гүйлгээ нь дараагийн ажлын өдөр Монгол банк руу илгээгдэн тухайн хүлээн авагч банк руу гүйлгээ нь хийгддэг.
Тийм, интернэт банкны эрх дагалддаг. Гэхдээ онлайн дансны эрх нь зөвхөн өөрийн данс хооронд гүйлгээ хийх эрхтэй байдаг.