Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

    • “Өв соёлын голомт” төсөл

      Монголын түүх соёлын үл хөдлөх дурсгал, биет өвийн хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, соёлын өвийг дэлхийд таниулах археологийн олон төслүүдийг хэрэгжүүлэх, урт хугацаанд дэмжихээр “Өв соёлын голомт” төслийг санаачлан 2022 оноос ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Төслийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудаас анхлан археологийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монголын түүх, шашин, соёлыг судлахад чухал нөлөө, томоохон дэмжлэг үзүүлж байгаа юм. Энэхүү төслийн дэд төсөл болох “Ингэт толгой”-н дурсгалт газрын археологийн малтлага, судалгааны ажлууд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Монголд төдийгүй олон улсад анхаарал татаж буй түүх, археологийн олдвор болоод байна.

    archeology
    • “Зүрх мартахгүй” төсөл

      Голомт банкны дэргэдэх “Алтантүлхүүр” хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос хойш дэмжин ажиллаж байна. Төслийн багийнхан 2022 онд Монгол, Киргизстан, Тува гурван улсын олон мянган хүүхдийг үзлэг, оношилгоонд хамруулан, мэс засал хийж амьдрал бэлэглэсэн юм. Голомт банкны зүгээс тус төсөлд жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна шаардлагатай бусад зүйлсээр дэмжин ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд одоогийн байдлаар нийт 40 мянган хүүхдийг үзлэг, оношилгоонд хамруулж, 1200 гаруй хүүхдэд мэс заслыг амжилттай хийжээ.

      Төслийн багийнхан анх жилд 44 хүүхдэд мэс засал хийх төлөвлөгөөтэй байсан ч хамтын ажиллагааны үр дүнд санхүүгийн болон бусад асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдсэнээр нэг жилд хийх мэс заслын тоог 350-360 болгон нэмэгдүүлээд байна.

    5
    • Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

      Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн салбараас анхлан “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн мэргэжлийн чиглэл харгалзахгүй 1,800 гаруй оюутанд сургалтын тэтгэлэг олгосон байна.

      2024 онд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т Монгол Улсын их, дээд сургуулиудын 3, 4-р дамжааны 1,500 гаруй оюутан материалаа ирүүлснээс шилдэг оюутнуудаа шалгарууллаа. Тэтгэлэгт хөтөлбөрийн 20 дахь жилийн ойн босгон дээр тэтгэлгийн хэмжээг 2,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, тэтгэлэгт оюутан Голомт банканд урилгаар бүтэн болон хагас цагаар шууд ажиллаж эхлэх боломжтой болсон. Энэхүү хөтөлбөрийн тэтгэлэгт оюутан болсноор Голомт академийн хувийн хөгжлийн болон мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдаж, суралцах хугацаандаа мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах зэрэг олон боломжийг хүртэж байна.

      “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь үндэсний хэмжээний, нэр хүндтэй хөтөлбөр бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд нийт 200 сая төгрөгийн тэтгэлгийг ийнхүү 100 оюутанд олгосноор тэтгэлгийн үр шимийг хүртсэн шилдэг оюутны тоо 1,900 гаруйд, тэтгэлгийн хэмжээ 1.3 тэрбум төгрөгт хүрчээ.

    3
    • Морин хуурын чуулга

      Голомт банкны хамт олон үндэсний язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилгоор эх орны онцгой өв соёлын гол төлөөлөл болох Монгол Улсын Морин хуурын чуулгын албан ёсны түнш, ерөнхий ивээн тэтгэгчээр 14 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд Морин хуурын чуулгын зүгээс дотооддоо төдийгүй дэлхийн тайзнаа нэр хүндээ бататгаж, олон мянган хүний талархлыг хүлээсэн, чанартай уран бүтээлүүдийг эрхлэн гаргаснаас “Playing Love” болон “Novel Melody” зэрэг бүтээлүүд нь олон улсад танигдаад байна. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хугацаанд гадаад болон дотооддоо үндэсний урлагийг сурталчлан таниулж, нийт 40 орчим томоохон тоглолт хийгээд байна.

    morin huur chuulga
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ