Валют арилжаа

Валют арилжаа

Голомт банкны валют арилжааны тэргүүн зорилго бол харилцагчийн валют арилжааны хэрэгцээг зах зээлийн сайн ханшаар түргэн шуурхай гүйцэтгэхэд оршино.
  • Манай банк нь валют арилжааг дотоодын болон олон улсын зах зээл дээр идэвхитэй хийдэг бөгөөд арилжааны эргэлтийн хэмжээ, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж буй байдал, харилцагчдад түгээдэг мэдээ мэдээллийн хэмжээ зэргээрээ дотоодын банкуудыг тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. Цаашдаа ч харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр санаачилж ажиллах болно.

    Одоогоор бид USD, AED, CNY, EUR, JPY, GBP, CHF, KRW, AUD, CAD, HKD, SGD, SEK, PLN гэсэн 14 валютаар чөлөөтэй арилжаа хийж болох бөгөөд үүнээс гадна валютын ханшийн эрсдэлээс хамгаалах своп, форвард хэлцлийг хийх боломжтой.

    Манай банкны валют арилжааны хэлтсээс харилцагчдад зориулан зах зээлийн хөдөлгөөн, валютын ханшийн талаар өдөр бүрийн давтамжтай Morning report /Англи хэлээр/, долоо хоног бүрийн давтамжтай Валютын ханшийн тайлан /Монгол хэлээр/ тус тус гаргадаг.

    Хэрвээ та өндөр дүнтэй арилжаа хийх, валютын арилжаатай холбоотой асуух зүйл гарах, дээр дурдсан тайлангуудаас хүлээж авдаг болохыг хүсвэл манай банкны арилжааны дилерүүдтэй шууд холбогдож болох бөгөөд бидний зүгээс танд туслахдаа баяртай байх болно.

    Арилжаа хийхэд анхаарах зүйлс:

    • Өндөр дүнтэй арилжаа: Манай банкны салбар тооцооны төвүүдэд 50 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний болон үүнээс бага дүнтэй валют арилжааг зарласан ханшаар шууд хийх боломжтой.
    • Төгрөгийн данснаасаа бүх төрлийн валютын данс руу (харилцах, хугацаагүй хадгаламж болон хугацаатай хадгаламж) зөвхөн бэлэн бус ханшаар гүйлгээ хийгдэнэ. Хугацааны эцэст бэлэн зарлагын гүйлгээ хийх тохиолдолд бэлэн гаргалтын шимтгэл авахыг анхаарна уу. Данс руугаа бэлэн тушаасан орлогыг зарлага гаргах тохиолдолд уг бэлэн орлого хийсэн дүнгээр тухайн валютыг бэлэн гаргалтын шимтгэлээс чөлөөлнө. Валют арилжаа хийж бэлэн валютын зарлагын гүйлгээ хийх тохиолдолд бэлэн ханшаар гүйлгээ хийгдэнэ.

    Бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөрдөгдөх ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

  • Бэлэн зарлага
    Валют Шимтгэл
    1. USD УБ хот, Дархан, Эрдэнэт – 0.5% + ₮200
    Орон нутаг – 0.6% + ₮200
    2. CNY УБ хот, Дархан, Эрдэнэт – 0.5% + ₮200
    Орон нутаг – 0.6% + ₮200
    3. EUR УБ хот, Дархан, Эрдэнэт – 0.5% + ₮200
    Орон нутаг – 0.6% + ₮200
    4. JPY УБ хот, Дархан, Эрдэнэт – 0.5% + ₮200
    Орон нутаг – 0.6% + ₮200
    5. KRW УБ хот, Дархан, Эрдэнэт – 2.5% + ₮200
    Орон нутаг – 3.0% + ₮200
    6. GBP 0.6% + ₮200
    7. CHF 0.6% + ₮200
    8. HKD 0.6% + ₮200
    9 AUD 0.5% + ₮200
    10. CAD 0.6% + ₮200
    11. SGD 0.5% + ₮200
    12. NZD 0.7% + ₮200
    13. SEK 0.3% + ₮200
    14. AED 3.5% + ₮200
    Бэлэн орлого
    Валют Шимтгэл
    1. USD (1-50 дэвсгэрт) 0.50%
    2. CNY (1-50 дэвсгэрт) 0.50%
    3. EUR (1-50 дэвсгэрт) 0.50%
    4. USD, CNY, EUR-ийн 100т-с дээш дэвсгэрт 0.00%
    5. JPY 0.30%
    6. KRW 3.50%
    7. GBP 0.00%
    8. CHF 0.40%
    9. HKD 0.40%
    10. AUD 0.40%
    11. CAD 0.40%
    12. SGD 0.40%
    13. NZD 0.40%
    14. SEK 0.40%
    15. AED 3.50%

     

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (50%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ