Голомт банк сүүлийн жилүүдэд Улаанбаатар болон орон нутаг дахь салбарынхаа тоог нэмэгдүүлэн банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хүртээмжтэй хүргэхэд онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Шинэ Улаанбаатар Драгон Терминалд шинэ салбарынхаа үйл ажиллааг амжилттай эхлүүлсэн бол өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд, харилцагчдад үйлчилгээгээ ойртуулж “Зүүнхараа” шинэ салбарынхаа үүд хаалгыг нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Голомт банк болон Мандал сумын удирдлагууд, иргэд, харилцагчдын төлөөллүүд уригдан оролцлоо.
Мөн “Зүүнхараа” салбарын нээлтийг тохиолдуулан Голомт банкны Жижиг, дунд банкны газраас Мандал сумын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж, илтгэл сургалт, сонирхолтой зөвлөгөө, мэдээллийг хүргэснээс гадна бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан юм.
Нээлтийн арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.
Голомт банкны “Зүүнхараа” салбар нь Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд иргэд, харилцагчдад үйлчлэх тул харилцагч та бүхэн салбараар үйлчлүүлэн банкны бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд, түргэн шуурхай аваарай.
Хаяг: Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7-р баг, Мандал төв, 1-р давхар