ГОЛОМТ БАНК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖ ЭХЭЛЛЭЭ


ГОЛОМТ БАНК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4-р сарын 17-ны өдөр болж, саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчид 90.81 хувийн ирцтэйгээр оролцон, компанитай холбоотой тодорхой шийдвэрүүдийг танилцуулсан билээ.

Ногдол ашиг хуваарилах тухайд Голомт банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 2-р сарын 17-ний өдрийн ээлжит бус хурлаар 2024 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 100 төгрөг, нийт 80.8 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн. Монголбанкнаас зөвшөөрөл олгосны дагуу 2025 оны 4-р сарын 25-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү шилжүүлээд байна.

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” нь хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт цаасны нэрийн данс тус бүрд ажлын 3 хоногт багтаан байршуулна. Голомт банкны хувьцаа эзэмшигчид та бүхэн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хүсэлт гаргаж, арилжааны банкан дахь өөрийн данс руу ногдол ашгаа хүлээн авах юм.

Голомт банкны нийт хувьцааны тоо 2025 оны 3-р сарын 26-ны байдлаар 808,657,306 байгаа бөгөөд нийт хувьцаа эзэмшигчид нь 20,763 хуулийн этгээд, хувь хүн байна.

Дэлхийн жишиг Монголын банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ