Оюутан залуусаа дэмжигч Голомт банк Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Мандах их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийн ээлжит төгсөгчдөдөө батламжийг нь гардууллаа.
Оюутан залуус маань 6 сарын хугацаанд Голомт банканд үндсэн ажилтны статустайгаар, цалинтай ажиллаж хичээлээс олж авсан онолын мэдлэгээ практикт амжилттай хэрэгжүүлж оюутан байх хугацаандаа ажлын байран дахь мэргэжлийн чиг баримжаа олж, хичээлийн кредитээ тооцуулдгаараа тус хөтөлбөр маань онцлог юм.
Энэ удаагийн хөтөлбөрт Мандах их сургуулийн 27, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 16 оюутан хамрагдлаа.
Голомт банк тус хөтөлбөрөө тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд хамтран ажиллах гэрээтэй их сургуулиудын оюутнуудаас дараагийн элсэлтээ авсаар байна.