Голомт банк “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийн гэрээнд үзэглэлээ


Голомт банк “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийн гэрээнд үзэглэлээ

“Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 63 дугаар тогтоолын дагуу “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд Сангийн яам, ХХААХҮЯ, Монголбанк болон Голомт банк зэрэг арилжааны 10 банк 2024 оны 12-р сарын 26-ны өдөр гарын үсэг зуран нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүллээ.

2025 оны улсын төсөвт 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум төгрөг, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгаад байна. Ингэхдээ ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин дараах төрлийн зээлүүдийг олгоно:

  1. Ноос, ноолуурын үйлдвэрлэл, арьс ширний бэлтгэл, экспортыг нэмэгдүүлэх эргэлтийн хөрөнгийн зээл;
  2. Ноолуурын ээрэх, сүлжих үйлдвэрлэлд дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгө оруулалтын зээл;
  3. Ноосны үйлдвэрлэлийн ээрэх, нэхэх, хялгас ялгах технологийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтын зээл;
  4. Үйлдвэрийн үйл ажиллагаанд байгальд ээлтэй технологи, эрчим хүчний хэмнэлттэй, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах технологи нэвтрүүлсэн арьс, ширний гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг авахад зориулсан хөрөнгө оруулалтын зээл.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40 хувь хүртэл нэмэгдүүлж, ноосны боловсруулалтын түвшнийг 25-55 хувь хүртэл нэмэгдүүлж, арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, нийт 8-10 мянган ажлын байр нэмэгдэнэ гэж тооцжээ.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

Голомт банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ