Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна


Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахдаа өөрийн гэсэн “Худалдан авалтын бодлого”-ыг боловсруулж, мөрддөг. Худалдан авалтын бодлогоор дамжуулж бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, олон талт хамтын ажиллагааг сайжруулах, компанийн өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгодог байна. “Худалдан авалтын бодлого”-ыг холбогдох хууль тогтоомжоос гадна олон улсын байгууллагуудын бодлого, үзэл баримтлалд тохируулан боловсруулах тохиолдол их байдаг.

Харин сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн худалдан авалтын бодлогыг түлхүү баримтлах болжээ. Учир нь:

         Дэлхий даяар төрийн худалдан авалтад бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчдийн ердөө 1%-ийг эмэгтэй бизнес эрхлэгчид бүрдүүлж байгаа бөгөөд НҮБ, Олон Улсын Худалдааны Төв, Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэг томоохон байгууллагууд болон бусад улс, орнууд энэ хувийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурь дээр нэгдэж буй юм.

Манай орны хувьд сүүлийн жилүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, тэдний эдийн засагт үзүүлэх оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд онцгой анхаарч байна. Үүний нэг нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрийн худалдан авалтынхаа тодорхой хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдээс хангах талаар дотоод дүрэм, журамдаа тусгах болсон явдал юм.

Дэлхийн 60 гаруй улс, орны Засгийн газрын шийдвэр гаргагчид, томоохон корпорацийн төлөөллүүд уригдан оролцсон “She Trades Summit-2024” олон улсын өндөр хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаас банк, санхүүгийн байгууллагыг төлөөлөн анх удаа Голомт банк оролцсон билээ. Арга хэмжээнд оролцох үеэрээ Голомт банк нь жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогынхоо хүрээнд цаашид энэ чиглэлээр олон улсын сайн туршлагуудыг эх орондоо нэвтрүүлж, худалдан авалтынхаа шийдвэр гаргалтаар эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахаа амласан юм.

Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, тэдний зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ тасралтгүй оруулж ирсний хувьд дээр дурдсан амлалтдаа хүрч, “Эмэгтэй бизнесийг дэмжсэн худалдан авалтын бодлого”-ыг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

2024 оны 11-р сарын байдлаар Голомт банкны найдвартай худалдан авагч, ханган нийлүүлэгчдээс эмэгтэй бизнес эрхлэгчдийн эзлэх худалдан авалтын дүн 2023 оны жилийн эцэстэй харьцуулахад 35 хувиар өссөн байгаа бөгөөд цаашид энэ тоог тасралтгүй нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөлөө.

Үүнээс гадна Голомт банк худалдан авалтын бодлогодоо байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ажил үйлчилгээг сонгох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, “Тогтвортой санхүүжилтийн зарчим”-ыг баримтлах талаар мөн тусган ажилладаг.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ