Голомт банк “Өвөр Монголын банк”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа


Голомт банк “Өвөр Монголын банк”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

ӨМӨЗО-ы Ардын банк, Худалдааны танхим, Олон улсын худалдааг дэмжих хороо, Эрээн хотын намын хороо, хотын захиргаа, Өвөр Монголын банк хамтран зохион байгуулсан “Санхүү, хөрөнгийн хөнгөлөлттэй бодлогыг үр дүнтэй холбож, Монгол руу чиглэсэн нээлттэй бодлогыг тэлэхүй” чуулга уулзалт энэ оны 8-р сарын 4-ний өдөр Эрээн хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд Голомт банк уригдан оролцсон бөгөөд Өвөр Монголын банктай “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулан Хятад-Монгол улсын хоорондын худалдааг таатай нөхцөлөөр санхүүжүүлэх хамтын ажиллагаагаа эргэн сэргээхээр харилцан тохиролцож, санамж бичиг байгуулсан юм.

Арга хэмжээний үеэр ӨМӨЗО-ы Засгийн газар, Хятад-Монголын арилжааны банкнууд, аж ахуйн нэгжийн төлөөллүүдийн гурван талт дугуй ширээний уулзалт болсноор хил дамнасан төлбөр тооцоо, хилийн чанад дахь хөрөнгө оруулалт болон хуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн үр дүнтэй хэлэлцээрийг өрнүүлсэн юм. Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал Б.Сугар-Эрдэнэ “Голомт банк харилцагчдадаа төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна  харилцагч бүрд тусгайлан боловсруулсан санхүүгийн зөвлөх үйлчилгээг мөн үзүүлдэг. Ингэснээр бизнес эрхлэгчид шинэ зах зээлд нэвтрэх, гадаад хөрөнгө оруулалт татах, санхүүгийн шинэлэг үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байгаа юм. Тиймдээ ч Голомт банк Хятад улсын Өвөр Монголын банктай хамтран аккредитив, баталгаа, импорт экспортын зээлийн үйлчилгээг харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан хамгийн таатай нөхцөлөөр санал болгож байна.” гэж цохон тэмдэглэв.

Өвөр Монголын банк нь 1999 онд ӨМӨЗО-ы Засгийн газрын хөрөнгө оруулалттай байгуулагдсан орон нутгийн банк бөгөөд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажилладаг Хятад улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад хүрч үйлчилдэг зах зээлдээ танигдсан банк юм.

Голомт банк 2023 оны байдлаар нийт гадаад баталгаа болон аккредитивын зах зээлийн 68.5 хувийг дангаар бүрдүүлсэн бөгөөд дэлхийн томоохон хөгжлийн санхүүгийн байгууллагууд болох Азийн хөгжлийн банк /АХБ/, Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/, БНХАУ-ын Industrial and Commercial Bank of China /ICBC/, Agricultural Bank of China /ABC/ болон Mengshang банк зэрэг дэлхийн 250 гаруй түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ