Euromoney 2023 оны Монгол Улсын Шилдэг Банкаар Голомт банкийг тодрууллаа


Euromoney 2023 оны Монгол Улсын Шилдэг Банкаар Голомт банкийг тодрууллаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Euromoney сэтгүүлээс Голомт банкийг 2023 оны Монгол Улсын Шилдэг Банкаар нэрлэлээ. 31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй  “Awards for Excellence” арга хэмжээний энэ жилийн шилдгүүдийг долдугаар сарын 12-ны өдөр тодруулан зарласан бөгөөд Голомт банкийг тогтвортой найдвартай байдал, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, дижитал шилжилт, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг шалгууруудыг үндэслэн шилдэг банкаар шалгаруулжээ.

Ёслолын арга хэмжээний үеэр “Голомт банкны 2022 оны ашиг өмнөх онтой харьцуулахад 349 хувиар өсөж 116.5 тэрбум төгрөгт хүрснээр нийт актив 12.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь инфляцын өсөлт, БНХАУ-ын ковидын эсрэг бодлого, Украины дайны асуудлуудаас шалтгаалан Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа банкны салбарынхан хүнд цаг үеийг туулсан ч Голомт банк тогтвортой байдлаа хадгалж чадсаныг батлан харуулж байна. Өөр нэг томоохон амжилт нь Голомт банк өнгөрсөн онд 118.8 тэрбум төгрөгийн IPO-г амжилттай хийсэн нь 2022 он хүртэлх Монголын хөрөнгийн зах зээлийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн том IPO болсныг дурдах хэрэгтэй. Түүнчлэн, ногоон бизнесийн болон ногоон амины орон сууцны зээл, сэргээгдэх эрчим хүчний төслүүд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлүүдэд идэвхтэй ажиллажээ. Тус банк байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) асуудалд онцгой анхаарал хандуулан хүртээмжийг нэмэгдүүлж, дижитал шилжилт, аюулгүй найдвартай төлбөрийн картууд, SocialPay дижитал хэтэвч болон Нээлттэй банк стратеги нь Монголын банкны салбар төдийгүй хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон хувь нэмрийг оруулж байна.” хэмээн Euromoney сэтгүүлээс онцолсон юм.

Голомт банкны ололт амжилтууд нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хамтрагч түнш, хамт олон та бүгдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн билээ. Бид цаашид ч банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч байр сууриа хадгалж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа улам бэхжүүлж хичээнгүйлэн ажиллах болно.

Дэлхийн жишиг Монголын банк – Голомт банк

Euromoney сэтгүүлийн тухай:

Их Британийн Лондон хотод төвтэй тус сэтгүүл нь 1969 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн банк санхүү, макро эдийн засаг, хөрөнгийн зах зээл, бизнес зэрэг сэдвүүдээр дагнан салбарын мэргэжилтнүүд, гүйцэтгэх удирдлагуудын ярилцлага, цаг үеийн мэдээ нийтлэлүүдийг тогтмол хүргэдэг томоохон сэтгүүлүүдийн нэг юм.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ