Голомт банкны ПОС дээр картаа уншуулаад урамшуулалд хамрагдаарай


Голомт банкны ПОС дээр картаа уншуулаад урамшуулалд хамрагдаарай

Картын харилцагчдад зориулсан ээлжит урамшуулал 2023.07.01-2023.07.31-ний хооронд хэрэгжиж байна. Энэ хугацаанд та худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ Голомт банкны ПОС дээр, Голомт банкны картаар төлбөр төлөөд оноо цуглуулж, урамшууллын купон аваарай. Таны авсан купоны дүнг бэлэн мөнгөөр тооцож 2023.08.15-ны дотор SocialPay-д холбоотой Голомт банкны дансанд тань олгох болно.

Урамшууллын хугацаанд 100,000₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад оноо тооцох бөгөөд ингэхдээ таны худалдан авалтын дүнгийн 1₮ бүрд 1 оноо олгох юм.

Харилцагч та SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон Loyalty.golomtbank.com вэбсайтын “Урамшуулал” хэсгээс өөрийн цуглуулсан оноонд тохируулан купоноо сонгон авах боломжтой. Харин 2023.08.10-ны өдрөөс өмнө авахыг хүссэн урамшууллын купоноо идэвхжүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Купоны төрөл: 

  • 100,000₮ – 2,000,000 оноо
  • 50,000₮ – 1,500,000 оноо
  • 30,000₮ – 1,000,000 оноо

Урамшууллын оноогоо шалгах суваг:

  • SocialPay аппликэйшний “Лояалти” цэсээс шалгах
  • loyalty.golomtbank.com вэбсайтад өөрийн регистрийн дугаар, нэг удаагийн нууц үгээр нэвтэрч шалгах
  • Голомт банкны 1800-1646 болон 7515-1111 утсанд хандан мэдээллээ шалгуулж, өөрийн оноо, урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Хөтөлбөрийн туршид 1 харилцагч дээд тал нь 2,000,000 оноо цуглуулах боломжтой бөгөөд 1 харилцагчид зөвхөн 1 урамшууллын купон олгогдоно.

Жич: Таны цуглуулсан оноо 2023.08.31-нд автоматаар устах болно.

Урамшууллын оноо 2023.07.31-ний өдөр хүртэлх худалдан авалтад бодогдох тул та амжиж оноогоо цуглуулаад урамшууллаа аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 болон Loyalty line 7515-1111 дугаараас лавлана уу.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ