АРИЛЖААНЫ БАНКНУУД ХАМТРАН АТМ-ЫН ШИМТГЭЛЭЭ БУУРУУЛЛАА


Монголын банк, санхүүгийн салбарт анх удаа системийн нөлөө бүхий Голомт банк болон Худалдаа хөгжлийн банкнууд өнгөрсөн оны 8-р сараас хамтын ажиллагаагаа эхлүүлж, АТМ-ын шимтгэлээ харилцан бууруулсан билээ. Тэгвэл энэхүү томоохон хамтралд мөн л системийн нөлөө бүхий банк болох Төрийн банк нэгдэж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус хамтын ажиллагааны хүрээнд гурван талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмжүүд /ATM, CDM, CRM/ дээр бэлнээр зарлага гаргах үед гүйлгээний шимтгэл 500₮ байсныг 100₮ болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, та тус гурван банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт байрлах 1,000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн л шимтгэл төлөх юм.

Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцөлийг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой билээ. Гүйлгээний шинэчлэлийн ажлыг тус гурван банкны үндсэн системд амжилттай хийж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүллээ.

Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

Харилцагч та ATM-ын шимтгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:

  • Голомт банкны лавлах 1800-1646;
  • Төрийн банкны лавлах 1800-1881;
  • Худалдаа хөгжлийн банкны лавлах 1900-1977 дугаарт холбогдон авна уу.

Нээлттэй банк – Голомт банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ