Si картын 1 жилийн ойн бэлэг задарлаа


Эрхэм Si картын хэрэглэгчдэдээ 1 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Бүтээгчдэд зориулсан Si карт та бүхний хэрэглээнд нэвтрээд аль хэдийнэ 1 жил өнгөрчээ. Бид 1 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчдадаа олон төрлийн хөнгөлөлт, урамшууллаар БЭЛЭГ барихаар төлөвлөөд байна. Бидний хамгийн эхний бэлэг бол байнгын хамтрагч Имарт хайпермаркеттай хамтран 2022 оныг дуустал хэрэгжүүлж буй 5%-ийн буцаан олголттой урамшуулал юм.

5%-ийн буцаан олголттой урамшуулалд хамрагдахдаа:

  • Имарт хайпермаркетын бүх салбар дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой
  • Зөвхөн Голомт банкны ПОС дээр Si картаараа худалдан авалт хийсэн байх
  • SocialPay аппликэйшнд Si картаа холбон худалдан авалт хийх боломжтой

Нэг харилцагчид олгох нийт буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮ ба буцаан олголт худалдан авалт хийснээс 1 өдрийн дараа таны дансанд орно. Гэхдээ

www.emartmall.mn болон Emart Mongolia хүргэлтийн аппликэйшнээр бараа худалдан авсан нөхцөлд уг  урамшуулал хамаарахгүй гэдгийг сануулъя.

Хэрэв та хараахан Si картын хэрэглэгч болж амжаагүй бол ЭНД дарж картын нөхцөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Si карт захиалах сувгууд:

  • cards.mn
  • Голомт банкны өөрт ойр байрлах салбарт хандах

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдох боломжтой.

 

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ