Голомт банкны IPO “Greenshoe” зарлаж, нийтэд санал болгох хувьцааны захиалгын тоогоо нэмэгдүүллээ


Монгол Улсын банкны салбарт тэргүүлэгч Голомт банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны нээлт 2022 оны 11-р сарын 23-ны өдөр Монгол хөрөнгийн биржид цан цохих ёслолын үйл ажиллагааг хийснээр албан ёсоор эхэлсэн.

Голомт банк IPO хийж 103.3 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хувьцааны анхдагч арилжааны эхний өдөр 110.7%-ийн биелэлттэй буюу хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн өндөр 114.4 тэрбум төгрөгийн захиалгатай өндөрлөсөн юм. Товчоор хэлбэл, Голомт банкны IPO нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том дүнтэй IPO болон хамгийн богино хугацаанд 114.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн гэх хоёр том амжилтыг бичиж үлдээлээ.

2022 оны 11-р сарын 28-ны өдрийн байдлаар Голомт банкны хувьцааны захиалгын тоо 16 мянгад, захиалгын үнийн дүн 134.5 тэрбум төгрөгт хүрч захиалгын биелэлт 130.25% байгаа нь эрэлт маш өндөр байгааг илтгэж байна. Иймд Голомт банк болон андеррайтерийн зүгээс үнэт цаасны танилцуулгын 5.7-д заасны дагуу олон нийтэд санал болгож буй хувьцааны 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргахаар шийдвэрлэлээ.

Ингэснээр нийт 92,463,154 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1285 төгрөгөөр санал болгож, 118.8 тэрбум төгрөгийг нийтээс татан төвлөрүүлэхээр болж байна.

Хөрөнгө оруулагч та бүхэн 2022 оны 11-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд Голомт банкны хувьцааг захиалах боломжтой.

 

Нээлттэй банк – Голомт банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ