Таныг “Big Loyalty” оноотой хөтөлбөрт урьж байна


Таныг "Big Loyalty" оноотой хөтөлбөрт урьж байна

Голомт банк таны тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty оноотой хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд харилцагчид Голомт банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ “Голомт оноо” цуглуулж, хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой. Тодруулбал шинээр хадгаламж нээх, карт захиалах, гүйлгээ хийх, сунгах, орлого нэмэх, зээл авах, төлөх зэрэг харилцагчийн хийж буй гүйлгээ тутамд автоматаар оноо нэмэгдэх юм. Голомт оноо цуглуулах дэлгэрэнгүй нөхцөлийг доорх хүснэгтээс харна уу.

Голомт оноо цуглуулах нөхцөл:

Жич: Хөтөлбөрийн туршид 1 харилцагч картын гүйлгээ болон хадгаламжийн орлогын онооноос дээд тал нь 5 сая оноо цуглуулах боломжтой. Хэрэв та хадгаламжаа хаасан тохиолдолд тухайн хадгаламжид олгосон байсан оноо автоматаар устахыг анхаараарай.

Та дээрх нөхцөлийн дагуу Голомт оноогоо идэвхтэй цуглуулаад,  дараах байгууллагуудын худалдан авалтын купоноос аваарай. Их оноо цуглуулах тусам таны урамшууллын дүн өсөх болно.

Купоноор үйлчлэх байгууллагууд:

  • Emart
  • GOBI Cashmere
  • Shoppy.mn
  • World Wine
  • UR mine
  • Cloud Nine Mongolia
  • Cinderella Beauty Clinic
  • River Club Mongolia
  • Hobbyzone Mongolia
  • Carter’s Mongolia
  • Soyol Wellness Center

Купон авах нөхцөл: Та хөнгөлөлтийн купон авахдаа оноогоо энэхүү шатлалын дагуу зарцуулаарай.

  • 1,000,000 оноо = 100,000₮
  • 2,000,000 оноо = 200,000₮
  • 3,000,000 оноо = 300,000₮
  • 4,000,000 оноо = 400,000₮
  • 5,000,000 оноо = 500,000₮

“Big Loyalty” урамшуулалт хөтөлбөр нь 2022.12.31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд бүх насны хүмүүст зориулсан тул нийт харилцагчид өөрт хэрэгцээтэй банкны үйлчилгээг аваад хөтөлбөрт оролцох боломжтой. Энэхүү хөтөлбөр нь банкны үйлчилгээнээс урамшуулал авах, хэрэглээнээсээ үнэ цэн хүртэх, оноогоороо хөнгөлөлт эдлэх давуу талуудыг харилцагчдад олгож буйгаараа онцлог юм.

Та өөрийн онооны хэмжээ болон зарцуулалтын мэдээллийг SocialPay аппликэйшний “Нэмэлт цэс – Голомт Лояалти – Big Loyalty” хэсгээс шалгах боломжтой. Харин хараахан SocialPay-ийн хэрэглэгч болж амжаагүй бол доор байрлах QR кодыг уншуулаад аппликэйшнаа утсандаа татаж, оноогоо шалгаарай.

Харилцагч та Голомт оноо цуглуулах болон зарцуулахтай холбоотой лавлах зүйлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлана уу.

#BigLoyalty #ТогтмолХэрэглээгУрамшуулахХөтөлбөр #ГоломтОноо

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ