“Судлаач оюутан 2022” хөтөлбөрт 27 оюутан хамрагдлаа


Боловсролыг дэмжигч Голомт банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр их, дээд сургуулийн 3 болон 4 дүгээр курсын оюутан залууст зориулсан  “Судлаач оюутан” хөтөлбөр зохион байгуулдаг билээ. Оюутан залуусыг сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарахад нь  тодорхой хэмжээний бодит туршлагатай болгож, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх нь уг хөтөлбөрийн зорилго юм. Дээр дурдсан дамжааны оюутнууд манай хөтөлбөрт хамрагдан, зуны турш Голомт банкны хамт олны нэг болон ажиллаж, өөрийгөө хөгжүүлж, цалинтай дадлага хийх боломжтой байдаг.

Бид 2022 оны хөтөлбөрөө амжилттай зохион байгуулж, банк санхүү, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр суралцаж буй нийт 27 оюутныг хамруулан туршлага, ур чадварыг нь сайжрууллаа. “Судлаач оюутан” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сэтгэл хангалуун буйгаа хэлж, цаашид Голомт банканд ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм. “Судлаач оюутан” хөтөлбөр 18 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

“Судлаач оюутан 2022” хөтөлбөрийн зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ