Кофены талаар таны мэдэх ёстой зүйлс


Кофены талаар таны мэдэх ёстой зүйлс

Сүүлийн хэдэн жилүүдэд кофены хэрэглээ болон үйлдвэрлэл хурдацтай өссөн ба дэлхийн нийт хүн амын 30-40% нь өдөр бүр кофе хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин “Монголиан маркетинг консалтинг”-аас хийсэн судалгаанд Монгол Улсын нийт хүн амын 53% нь кофег тогтмол хэрэглэдэг гэж хариулсан байна.

Хүмүүс яагаад кофе уух дуртай вэ? Кофегоор эхлүүлсэн өдөр илүү эрч хүчтэй, цовоо сэргэлэн өнгөрдөг гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Учир нь кофенд агуулагддаг кафейн нь бие махбодыг сэргээж, тархины үйл ажиллагааг сайжруулж, ой тогтоолтыг нэмэгдүүлж, стресс, уур бухимдлаас сэргийлж, бүтээлч байдал, уран сэтгэмжийг өсгөж, адреналин ялгаруулан сэтгэл санааг аз жаргалтай болгох зэрэг бидний мэдэхгүй маш олон эерэг нөлөөг үзүүлэх чадвартай гэнэ. Тиймээс уран бүтээлчид, судлаачид, оффисын ажилтнууд гээд оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн кофены хэрэглээ их байдаг байна. Мэргэжилтнүүд “Дэлхийн кофе хэрэглээний статистик”-ийг гаргахдаа бөмбөрцгийн кофе хэрэглэгчдийг ажил мэргэжлээр нь ангилан үзжээ.

Кофе хэрэглэгчдийг ажил мэргэжлээр нь харьцуулахад:

  1. Сэтгүүлч
  2. Шинжлэх ухаанч, судлаач
  3. Багш
  4. Маркетер, PR мэргэжилтэн
  5. Оффисын ажилтан
  6. Цагдаагийн ажилтан
  7. Худалдааны ажилтан
  8. Борлуулалтын менежер
  9. Программист, IT мэргэжилтэн
  10. Жолооч

“Everything gets better with coffee”

Дэлхийн кофенд дурлагсад кофены орц, найрлагыг өөрсдийн амтлах мэдрэмжид тааруулан өөрчилж, шинэ меню гарган хэрэглэсээр байна. Тиймээс дэлхий дээр бидний амталж үзээгүй маш олон кофены төрлүүд байдаг ч түгээмэл хэрэглэдэг, эспрессо суурьтай төрлүүдийн талаар цуглуулсан мэдээллээ тантай хуваалцъя.

Эспрессо

Кофены хамгийн эртний бөгөөд сонгодог төрөл нь  эспрессо юм. Эспрессог 20-р зууны эхээр Италийн Венец хотод Луижи Беззера гэх нэгэн бизнесмен анх олж нээжээ. Эспрессо бол хүчтэй үнэртэй, хар кофе бөгөөд төгс эспрессогийн гадаргуу дээр зузаан, шаргал хөөс хөвдөг байна.

Американо

Американо нь орчин үеийн кофены хэрэглээний хамгийн төгс жишээ юм. Американо нь дэлхийн 2-р дайны үед Италид байрлаж байсан Америк цэргүүдээс гаралтай ба тэдэнд уламжлалт эспрессоны амт хэтэрхий хурц байсан тул бага зэрэг ус нэмж ууснаар Американо үүссэн байна.

Капучино

Капучино нь анх Италид үүссэн ба эспрессо, хөөрүүлсэн сүү, хөөс 3-ыг тэнцүү хэмжээгээр хольж, хослуулдаг тул маш зөөлхөн амтай байдаг.

Латте

Латтег 1860-аад оны үед Италид аялж байсан Америк жуулчид анх бүтээжээ. Латте нь 2 шот эспрессо, 3 шот хөөрүүлсэн сүүг хольж хийдэг тул кофены бусад төрөлтэй харьцуулахад илүү зөөлхөн бас чихэрлэг байдаг.

Мока

Мока нь АНУ-д анх үүсжээ. Мока бол кофе, шоколадны нэгдэл бөгөөд энэ хоёрын төгс зохицол нь мокаг дэлхийн хамгийн алдартай кофены нэг болгож чадсан байна.

Карамель Макиатто

Карамель Макиаттог анх 1996 онд Starbucks-аас шинээр гаргаж байжээ. Эспрессо, сүү, карамель болон ванилийн хослол нь кофены түүхэнд урд өмнө нь байгаагүй шинэ амтыг мэдрүүлсэн тул тус меню нь маш хурдан хугацаанд дэлхий даяар тархсан байна.

Кофены тунг хэтрүүлэхгүй, зохистой хэмжээгээр хэрэглэх нь хамгийн чухал. Насанд хүрсэн хүний 1 өдөрт авах кафейны зохистой хэмжээ нь 300 мг байдаг. Тиймээс 1 өдөрт 3-аас дээш аяга кофе уухгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөсөөр ирсэн. Мөн АНУ-ын эрдэмтэн Стивен Миллерийн зөвлөснөөр 9:30-11:30 болон 13:30-15:30 цагийн хооронд хүний биеийн бодисын солилцоог зохицуулж, ой санамжийг сайжруулах үүрэгтэй “Гортизол” даавар амарч, идэвхгүй болдог учир энэ үеэр кофе уух нь таны эрүүл мэнд болоод ажлын бүтээмжид эерэг нөлөөтэй гэж үзжээ. Тиймээс та тохирсон цагт, тохирсон хэмжээгээр кофегоо ууж заншаарай.

“Good days start with coffee”

Ямартай ч бидний амьдралд өнгө, амт нэмж, энгийн нэг өдрийг илүү эрч хүчтэй бас тухтай болгодог зүйлүүдийн нэг нь яах аргагүй кофе билээ. Намрын улиралтай хамт зорин ирж буй завгүй ажил, хичээлийн өдрүүдийг кофегоор цэнэглэж давдаг кофенд дурлагсдадаа дуулгах сайхан мэдээтэй.

Хэрэглэгчдээ үргэлж хайрладаг SocialPay аппликэйшн кофенд зориулсан буцаан олголттой урамшууллыг 2022.09.22-ныг дуустал хэрэгжүүлж байна. Энэ үеэр та Улаанбаатар хотод байрлах томоохон сүлжээ кофе шопуудаар үйлчлүүлэхдээ төлбөрөө SocialPay-ээр төлөөд 20%-ийн буцаан олголт авах боломжтой боллоо. Та “SocialPay Loves Cofee” урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.

SocialPay үргэлж таныг хайрлана…

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ