Банк харилцагчийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?


Банк харилцагчийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Банк хувь хүний зөвшөөрөлгүйгээр аливаа этгээдэд харилцагчийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй ба мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чанд сахин ажиллах зохицуулалттай. Зөвхөн шаардлагатай тохиолдолд Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд зохицуулагч байгууллага болон эрх бүхий хууль, хяналтын байгууллагад харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээдэг.

Тиймээс арилжааны банкнуудад харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй чадварлаг мэргэжилтнүүд ажиллаж, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Мөн харилцагчийн хувийн болон нууцлалтай мэдээллийг PCI DSS, ISO27001, SWIFT CSP зэрэг  олон улсын стандартаар хамгаалж, аюулгүй байдлыг хангах сайн туршлага, технологиудыг цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, жил бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитын байгууллагаар банкны мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд баталгаажуулалт хийлгэдэг байна.

Сүүлийн жилүүдэд дижитал банкны үйлчилгээний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой интернэт банк болон цахим үйлчилгээнд хувийн мэдээлэл алдагдах, харилцагчдыг цахим залиланд өртөхөөс сэргийлэх зорилгоор арилжааны банкнууд аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоо, системээ тасралтгүй шинэчилж, сайжруулсаар байна. Үүнээс гадна орчин үеийн дэвшилтэд нууцлалын технологийг ашиглаж, олон шатлалт танин баталгаажуулах арга хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэн харилцагчийн санхүүгийн болон хувийн мэдээллийг цахим орчинд хамгаалан ажиллах болсон.

Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал болон санхүүгийн гүйлгээг хамгаалах тусламж, үйлчилгээг 24/7 цагаар үзүүлдэг тул танд мэдээллийн нууцлалтай холбоотой аливаа асуудал тулгарсан тохиолдолд цаг алдалгүй тухайн банкны лавлах утсаар холбогдож, мэдэгдээрэй.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ