ЮнионПэй картын “YOUR WAY” урамшуулалт аян эхэллээ 


ЮнионПэй картыг БНХАУ болон бусад оронд уншуулаад урамшуулал аваарай

Голомт банкнаас ЮнионПэй картын  хэрэглэгчдэдээ зориулсан “YOUR WAY” ээлжит урамшуулалт аянаа  өнөөдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна. Энэхүү  аяны хүрээнд  БНХАУ болон бусад улсад Голомт банкны ЮнионПэй картаараа ОНЛАЙНААР болон ПОС төхөөрөмжид бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд үнийн дүнгийн  5 хувийг  буцаан олгох урамшуулал зарлаж буй юм. БНХАУ-д хийх гүйлгээнд 11 дүгээр сарын 14, бусад гадаад улсад 12 дугаар сарын 31-нийг дуустал уг урамшууллыг олгох болно. Нэг харилцагч сар бүр 300,000 хүртэл төгрөг буцаан авах боломжтой.

Урамшуулалд хамрагдах картууд:
  • ЮнионПэй брэндийн дебит, кредит карт болон SocialPay ЮнионПэй виртуал карт
  • Буцаан олголт: Сар бүрийн 10-ны дотор таны дансанд орно.
  • Буцаан олголтын дээд хэмжээ: Нэг харилцагч сар бүр 300,000₮-ийн буцаан олголт авах боломжтой.
Та ЮнионПэй карт хараахан авч амжаагүй Смарт банк, интернэт банк, SocialPay аппликэйшн, www.cards.mn вэбсайт болон Голомт банкны салбаруудаас захиалаарай.

Мөн  урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдоно уу.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ