Technozone дэлгүүрээс хийсэн худалдан авалт бүр 300,000₮-ийн буцаан олголттой


Голомт банк онлайн худалдан авалтын ээлжит урамшууллаа Technozone-той хамтран зарлаж байна. Харилцагч та www.technozone.mn вэбсайтаас Голомт банкны бүх төрлийн карт болон  SocialPay аппликэйшн ашиглан хийсэн худалдан авалт бүрдээ 300,000₮-ийн буцаан олголт аваарай.

Та тус онлайн дэлгүүрийн “Урамшуулал” цэсэд байрлах бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийснээр урамшуулалд хамрагдах боломжтой ба буцаан олголт үйлчлэх бараа бүтээгдэхүүнтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. Харилцагч таны “Урамшуулал” цэсээс худалдан авсан бараа бүрийн тоогоор 300,000₮-ийн буцаан олголт хийгдэх болно. Энэхүү урамшуулал нь зөвхөн 6-р сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжлэх ба буцаан олголт нь 2022.06.21-ний өдөр таны худалдан авалт хийсэн дансанд орно.

Technozone дэлгүүр нь дэлхийн алдартай брэндүүдийн гар утас, компьютер, тэдгээрийн дагалдах хэрэгслийг салбар дэлгүүр болон онлайн вэбсайтаараа дамжуулан худалдаалдаг технологийн их дэлгүүр юм. Тус дэлгүүр нь 2014 онд анх нээгдсэн ба одоогийн байдлаар Улаанбаатар хотод 7, хөдөө орон нутагт 3 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд дэлхийн тэргүүлэгч технологийн брэндүүдийг Монголдоо албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж, хэрэглэгчдийн эрх ашиг, сэтгэл ханамж болон хэрэглээний соёлыг дээшлүүлэхийн зэрэгцээ хамгийн чанартай, хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилладаг байна. Та тус дэлгүүрээс хамгийн сүүлийн үеийн технологийг, хамгийн хямд үнэ, төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдан авах боломжтой юм.

Харилцагч та www.technozone.mn вэбсайтаас худалдан авалт хийж, буцаан олголттой урамшуулалд хамрагдахыг хүсвэл Голомт банкны бүх төрлийн карт эсвэл SocialPay аппликэйшний виртуал картаар төлбөрөө төлөхөө битгий мартаарай. Та Голомт банкнаас гаргадаг картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД SocialPay аппликэйшний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ