Голомт банкны ПОС дээр картын ээлжит урамшууллыг зарлалаа


Голомт банкны ПОС дээр картын ээлжит урамшууллыг зарлалаа

Голомт банк үргэлж хөнгөлөлт, урамшууллаар харилцагчдадаа гэнэтийн бэлэг барихыг зорьдог билээ. Харин энэ удаа Монголын уламжлалт баяр Цагаан сарыг тохиолдуулан 2022.01.22-2022.01.31 хооронд үнэнч харилцагчдадаа зориулсан шинэ урамшуулалт аяныг эхлүүллээ

Та цагаан сардаа бэлтгэж, худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС дээр, Голомт банкны картаар төлбөр төлөөд урамшууллын оноо цуглуулаарай. Та 10,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийж урамшуулалд оролцох ба таны худалдан авалтын дүнгийн 1 төгрөг бүрд 1 оноо бодогдох болно. Өөрөөр хэлбэл та 100,000 төгрөгөөр худалдан авалт хийсэн тохиолдолд танд 100,000 оноо нэмэгдэнэ гэсэн үг юм.

Харилцагч та нийт 1,000,000 оноо цуглуулсан тохиолдолд дараах байгууллагуудын худалдан авалтын эрхийн бичгийг урамшуулалд авах боломжтой болно.

Эрхийн бичгээр үйлчлэх байгууллагууд:

  • Soyol wellness center
  • Rosewood kitchen+Enoteca
  • Sky resort
  • World wine
  • Ulemj grease
  • Prime Cineplex
  • Uran Gan sport complex
  • BTF shop

Та байгууллага тус бүрийн салбар байршил, дэлгэрэнгүй мэдээллийг www.loyalty.golomtbank.com вэбсайтын “Хөнгөлөлтийн сүлжээ” хэсгээс хараарай.

Эрхийн бичгийн үнийн дүн:

  • 100,000₮
  • 50,000₮
  • 30,000₮

Урамшууллын эрх үүссэн дарааллаар дээрх эрхийн бичгийн оноолт таарах юм. Өөрөөр хэлбэл түрүүлж урамшууллын эрхтэй болсон харилцагч өндөр дүнтэй эрхийн бичгийг авах боломжтой.

Урамшууллын оноогоо шалгах суваг:

  • SocialPay аппликэйшний Нэмэлт цэс – Голомт-Лояалти хэсгээс шалгах
  • loyalty.golomtbank.com вэбсайтад өөрийн регистрийн дугаар, нэг удаагийн нууц үгээр нэвтэрч шалгах
  • Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 утсанд хандан мэдээллээ шалгуулж, өөрийн оноо, урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Таны урамшууллын оноо худалдан авалт хийснээс хойш ажлын 2 өдөрт багтан Лояалти системд бүртгэгдэх юм.

Харин урамшууллын эрхийн бичиг нь 3 сарын хугацаанд хүчинтэй ба та 2-р сарын 7-ны өдрөөс өмнө SociolPay аппликэйшн эсвэл www.loyalty.golomtbank.com хаягаар орж өөрийн урамшууллын эрхийг баталгаажуулах шаардлагатай гэдгийг санаарай.

Харилцагч та 1 эрхийн бичгийг 1 байгууллага дээр, 1 удаа л ашиглах боломжтой юм. Урамшууллын оноо 1-р сарын 31 хүртэлх худалдан авалтад бодогдох тул та амжиж урамшуулалдаа хамрагдаарай.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ