Голомт банк үргэлж харилцагчдадаа тав тухтай орчин, нөхцөлд үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Монголбанкны “Б” корпуст үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны “Төв бизнес төв” нь 9-р сарын 13-ны өдрөөс үйлчилгээний орчноо сайжруулах зорилгоор засварын ажлыг хийж эхэллээ. Харин засварын ажил хийгдэх хугацаанд тус салбар “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны 3-р давхарт түр байрлан ажиллах юм. “Төв бизнес төв”-өөр үйлчлүүлэх харилцагчид “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-г зорин банкны бүх төрлийн үйлчилгээг түргэн, шуурхай аваарай.
Мөн хаанаас ч, хэзээ ч хялбар ашиглаж боломжтой дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг бид танд санал болгож байна.
- Интернэт банканд энд дарж нэвтэрнэ үү.
- Та SocialPay аппликэйшнийг энд дарж татна уу.
- Та Смарт банк аппликэйшнийг доорх холбоосоор татна уу.
- Лавлах утас: 1800-1646