ТоС Холбоо ОУСК-тай тогтвортой, ногоон санхүүжилтийн чадавхыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа


ТоС Холбоо ОУСК-тай тогтвортой, ногоон санхүүжилтийн чадавхыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо) нь Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-тай тогтвортой, ногоон санхүүжилтийг банкны бус санхүүгийн салбарт хөгжүүлэх, мэдлэгийг бий болгох, бодлогын нөлөөлөл, судалгаа шинжилгээний ажлыг хийх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээнд ОУСК-ын Санхүүгийн байгууллагуудын группийн Ази, Номхон Далайн бүс нутгийг хариуцсан менежер Камар Салем болон Голомт банкны Гүйцэтгэх захирал, ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга Норихико Като нар гарын үзэг зурсан юм.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр “Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах нь хүн төрөлхтний тулгамдсан асуудал болоод байна. Төр, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн урсгалыг нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй тогтвортой эдийн засаг руу чиглүүлэх нь чухал юм. Үүний хүрээнд ОУСК-аас ТоС Хөтөлбөрийг олон жилийн туршид тууштай дэмжин, цаашлаад мөн ТоС Холбоотой үргэлжлүүлэн ажиллахаар болж байгаад туйлын талархаж байна. Тогтвортой санхүүжилтийн асуудал аль хэдийнэ санхүүгийн салбарын цаашдын хөгжил, тогтвортой байдлыг тодорхойлох чухал чиг хандлага болж хөгжсөн бөгөөд КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралыг амжилттай давах нэг чухал арга хэрэгсэл юм. Иймээс ТоС Холбооноос уг хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, хамтран ажиллана.” хэмээн ТоС Холбооны Удирдах Зөвлөлийн дарга Норихико Като онцоллоо.

ТоС Холбоо болон ОУСК нь 2013 оноос хойш Монгол Улсын банкны салбарт тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулах, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын эрсдэлийн үнэлгээг банкны зээлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилтийн бодлогын орчныг боловсронгуй болгох чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд ОУСК-ын Тогтвортой банкны сүлжээ (Sustainable Banking Network)-нээс 2019 онд нийт гишүүн орнуудын дунд хийсэн судалгааны үр дүнд Монгол Улс дахь тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг “ахисан” түвшинд хүрсэн байгааг үнэлэн, сайшаасан байна.

Гэвч тогтвортой санхүүжилтийг зөвхөн банкны салбараар хязгаарлалгүй санхүү, бизнес зэрэг бусад салбарт нэвтрүүлэх нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чухал үр нөлөө үзүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор ТоС Холбоо, ОУСК-аас энэхүү шинэ түншлэлийг эхлүүлснээр  ногоон бонд гаргах бодлогын орчныг боловсронгуй болгох, чадавхыг бүрдүүлэх, банкны бус санхүүгийн байгууллагуудад зориулсан БОНЗ-ын эрсдэлийн менежментийн тогтолцоог боловсруулах, хэрэгжилтийг хангах, үнэт цаас гаргагчдын БОНЗ-ын ил тод байдал, засаглалыг сайжруулах, санхүүгийн салбарын эрсдэлийн үнэлгээний стандартуудад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг оруулах боломж, аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр оролцогч талуудын мэдлэг, мэдээлэл, ур чадварыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм.

ТоС Холбооны тухай

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (“ТоС Холбоо”)-г 2017 оны 12 дугаар сард гишүүддээ үйлчилдэг ТББ хэлбэрээр Монголын Банкны Холбоо (“МБХ”)-ноос үүсгэн байгуулсан бөгөөд ТоС Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг манлайлан ажиллах зорилготой юм. Уг зорилгын хүрээнд ТоС Холбоо нь одоогийн байдлаар арилжааны нийт 12 банк, дөрвөн ББСБ, нэг ҮЦК, нэг ТББ-ыг гишүүнчлэлдээ нэгтгэн ажиллаж байгаа бөгөөд тогтвортой санхүүжилт, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр тулгамдаж буй асуудлуудад гишүүдийг нэгтгэн чиглүүлж, санал шийдэл боловсруулдаг. Түүнчлэн Монгол Улсын Парисын хэлэлцээр, Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (SDG)-ын хүрээнд хүлээсэн үүрэг амлалт, бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор олон салбарыг хамарсан санаачилгуудыг төрийн, олон улсын, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагатай нягт хамтран хэрэгжүүлж байна. ТоС Холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: www.toc.mn

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ