Улс орон даяар үүсээд буй нөхцөл байдлын улмаас бүх нийтээрээ эдийн засаг, санхүүгийн байдал сайнгүй байгаа энэ үед Голомт банкны зүгээс 2000 гаруй ажилтныхаа цалин орлогыг тогтмол олгоход анхаарал хандуулан, ажилтнуудынхаа ажлын байрыг 100% хадгалснаар манай ажилтнуудын гэр бүл болсон 8000 гаруй хүний амьдралд энэ цаг үед бага ч атугай хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн XVII жарны цагаагчин үхэр жилийн сар шинийн босгон дээр, Битүүний билэгт сайн энэхүү өдөр Голомт банкны зүгээс хоёр дахь гэр бүл болсон нийт ажилтнууддаа мөнгөн урамшуулал олгож, сар шинийн бэлэг барьж буйгаа дуулгахад таатай байна.
Голомтын хөгжлийн тулгуур болсон нийт ажилтнууддаа банкны зүгээс талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч түнш байгууллагууд, хамтран ажиллагсад, нийт ажилтнууд та бүхэндээ сар шинийн баярын мэнд дэвшүүлье.
Та бүхэн хайртай гэр бүлтэйгээ гэрээсээ цахимаар золгон сар шинэдээ сайхан шинэлээрэй.