Монголчуудын эрхэм үндэсний баяр бол “Цагаан сар” буюу сар шинийн баяр билээ. “Цагаан сар”-ын баяраар элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлгэшээн, муу муухайг цээрлэн, мал тарган, идээ цагаа элбэг байхыг ерөөдөг уламжлалтай.
Цагаан сарын баярын эрхэм зорилго нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, бие биесээ хүндэтгэх эрхэм ёс, зан үйлд оршдог. Иймд өндөр настандаа заавал өргөө гэрт нь зочлон очиж золгон хүндэтгэл үзүүлсээр иржээ. Гэсэн хэдий ч дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас энэ жил улс даяар уламжлалт цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарч, хүн бүр гэртээ байн, хайртай гэр бүл, ахмад настнуудынхаа амар мэндийг зайнаас мэдэж, дижитал золголт хийх болоод байгаа билээ.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хайртай хүмүүс дээрээ биечлэн очих боломжгүйд хүрсэн ч, техник технологи, харилцаа холбоо өндөр хөгжсөн өнөө үед бид гэр бүлийнхэнтэйгээ хүссэн газраасаа холбогдон амар мэндийг нь мэдэхээс гадна, хүндэтгэл үзүүлэн бэлэг барих боломжууд ч нэмэгдсээр байгаагийн нэг нь Голомт банкнаас харилцагчдадаа санал болгож буй ээлжит “Дижитал золголт” хөтөлбөр юм.
Голомт банкны зүгээс харилцагчдадаа зориулан уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан 2021.02.01-ээс эхлэн 2021.02.14-ний өдрийг хүртэл 14 хоногийн турш 14 байгууллагаас 10 хувийн буцаан олголттой худалдан авалтыг санал болгож байна.
Эрхэм харилцагч та дээрх хугацаанд дараах байгууллагуудын цахим хуудсаар зочлон хүссэн бараа бүтээгдэхүүнээ сонгоод Голомт банкны бүх төрлийн кредит карт болон СошиалПэй аппликэйшнээс кредит картаа сонгон худалдан авалт хийж хайртай гэр бүлийнхэндээ сар шинийн гэнэтийн бэлэг бариарай.
№ | Байгууллага | Буцаан олголт | Бүтээгдэхүүн |
1 | www.next.mn | 10% | Цахилгаан бараа, гэр ахуй |
2 | www.bsb.mn | 10% | Цахилгаан бараа, гэр ахуй |
3 | www.bananamall.mn | 10% | Интернэт худалдаа |
4 | www.emonos.mn | 10% | Эрүүл мэнд |
5 | www.carters.mn | 10% | Хүүхдийн хувцас, хэрэгсэл |
6 | www.technozone.mn | 10% | Технологи |
7 | www.tomyo.mn | 10% | Боловсрол |
8 | www.babyworld.mn | 10% | Хүүхдийн хувцас, хэрэгсэл |
9 | www.naturerepublic.mn | 10% | Гоо сайхан |
10 | www.itstore.mn | 10% | Технологи |
11 | www.book.mn | 10% | Боловсрол |
12 | www.memowords.mn | 10% | Боловсрол |
13 | www.marchaakhai.mn | 10% | Боловсрол |
14 | www.ayanchin.mn | 10% | Аяллын хэрэгсэл |
- Нэг харилцагчийн буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ байна.
- 2021.02.28-ны дотор худалдан авалтын буцаан олголт картанд орно.
- Сонгогдсон байгууллагын вэбсайтуудаас худалдан авалт хийхдээ Голомт банкийг сонгох болон СошиалПэй аппликэйшнээс кредит картаа сонгон төлбөр төлснөөр буцаан олголт авах боломжтой.
- Интернэт банк, Смарт банк, СошиалПэй виртуал карт ашиглан төлсөн худалдан авалтад тус урамшуулал үйлчлэхгүй.
- Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1646 лавлах дугаар болон Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсаас авна уу.
Мөн та SocialPay аппликэйшнийг ашиглаад хайртай гэр бүл, ахмад настнуудтайгаа хамгийн ХУРДАН, хамгийн ХЯЛБАРААР, ямар ч ШИМТГЭЛГҮЙГЭЭР Дижитал золголт хийн амар мэндийг нь эрээрэй.
Голомт банкийг сонгосон харилцагч танд баярлалаа.